Улаан дарс цагаан даашинз дээр тусах нь үзэсгэлэнтэй биш гэжүү? Гэгээлэг юмс үргэлж бараан зүйлд ялагддаг шиг.. Чиний сайхан сэтгэл цас шиг цагаан байгаад яах юм? Хар сэтгэлд идүүлэхээс хойш..
"Уучлаарай! Миний буруу"
Миний өмнө сөгдөх жирийн л ахлах сургуулийн нэг ангийн охин... Тэр ямар зүйл буруу хийсэн гэж? Зүгээр л хөгийн эцгээсээ авсан үнэтэй даашинз төдий зүйл шүүдээ..
"Өхх! Миний даашинз тийм ч чухал бишдээ!"
Би түүний өмнө суун эрүүнээс нь дээш өргөн түүний нүдрүү харвал тэр огтхон ч гэмшсэн шинж харагдсангүй. Хүний сэтгэл хөдлөл хөгжилтэй биш гэжүү? Түүний нүдрүү хараад л мэдэж болохоор амархан...
"Хөгийн амьтны авч өгсөн чиний насаараа ажил хийгээд олохгүй тэр мөнгөөр л авсан хог шүүдээ?"
Тэрний харц өөрчлөгдөн нүднээс минь дальдчих бөгөөд би ч ширээн дээр байх хундагыг гартаа атган инээмсэглэнгээ газар цохин хагалаад
"Энэ даашинзтай тэмцэх хэмжээний зүйл л авчихая" гэсээр газар хагарсан хэлтэрхийнүүдийг гараараа атгаж аван түүний хуурамч дүр эсгэсэн нүдрүү цацан, нүдээ даран доош хэвтэх түүнд бохир болсон даашинзныхаа хэлтэрхийнээс уран өгөөд
"Одоо уучилчихлаа."
Тэр хэдий өвдөж байсан ч уруулаа зуун
"Намайг уучилсанд баярлалаа" хэмээн уйлж байлаа.. залхмаар биш гэжүү? Зүгээр л тэдний толгойнд мөнгөнөөс өөр юу ч эргэлддэггүй бололтой..
"Түүний эмчилгээний зардлыг өгөөрэй"
Цүнхэнд байсан бэлэн мөнгөө түүний найзруу шидэн гарвал гадаа аль хэдийн үүр цайчихаж.
"Ахх ингээд л ахлах сургуулиа төгсчих гэж?" Хэмээн инээмсэглэн нүдээ аньлаа...
Энэ явдлаас хойш их сургуульд орсон тэр өдрөөс л авхуулаад тэд намайг яг л энэ хорвоогийн хатан мэт л харьцана. Тэд миний талаар их сонссон бололтой..
"Хэжи аав чинь мөнгөөр тамхиа асаадаг гэж үнэн үү?"
Би ч нүдээ эргэлдүүлэн халааснаасаа атгагдсан мөнгөө аван асаагаад тамхиа зуун асаатал тэд бүгд л худал дүр эсгэн баярлацгаана.
Өдөр хоногууд үргэлж л нэг хэвийн. Бүх зүйл хүссэнээр минь болоод байгаад залхаж ч байх шиг... Мөнгөөр энэ сургуульд бүх зүйлийг худалдаж авч болох бололтой...
"Хөөе Хэжи? Орой хамт зугаацах уу?"
Ширээн дээр суух намайг тойроод хүүхдүүд овоорон дахиад л надаас хөгжилдөхийг шалгаана. Тэгдээ... Хүссэнээр чинь мөнгөөр та нарыг угжаад өгье..