14

773 78 10
                                    

Тэдэнд үйлчилж дуусчихаад тэндээс хурдан л гарахын тулд хаалга рүү зүглэж байтал Тэхён хоолойгоо засан

"Үйлчлэгчээ. Хүлээж бай" 

Тэр албаар үйлчлэгч гэдэг үг дээрээ өндөр акцент аван аавын янзыг үзэн түүнээс нүд салгалгүй ширтэнэ. Аав ч түүнийг мэдэрсэн бололтой худлаа инээн урд байх хундагтай сөжүгээ хурдан ууж эхлэв. 

"За тэгээд? Миний саналыг эсэргүүцэх хүн байхгүй гэж бодож байна."  

Тэхён цүнхнээсээ дугтуйтай бичиг баримтууд гаргаж ирснээ намайг тараа гэж байгаа бололтой надруу гараа сунган хүлээнэ. Тэр үнэхээр төсөөлж байснаас минь аюултай хүн гэж мэдсэн бол түүнтэй арай өөрөөр үзэх хэрэгтэй байсан юм.. Хэрвээ тэр үнэхээр л ийм баян эрх мэдэлтэй бол яагаад сургуульд энгийн дундаж амьдралтай хүн шиг хувцаслаж явдаг байсан юмбол? хамгийн инээдтэй нь түүний найз охины амьдрал баячуудтай тохирохгүй зиндааных байсан.. Түүний толгойнд яг юу эргэлддэг болоод?

Би чимээгүйхэн түүний гараас дугтуйтай цааснуудыг аван нэг нэгээр нь тэдний урд тавьж байтал аав гэнэт гарнаас барьснаа надруу хачин царай гарган ямар нэг зүйл хэлэх гээд байгаа бололтой чадахгүй цааш залгина.. 

Хэдхэн секундэд болсон энэ явдлыг Тэхён гярхай гэгч нь анзаарсан бололтой ширээгээ тулан инээмсэглээд

"Танд миний үйлчлэгч таалагдаж байвал ав л даа. Надад угаасаа хэрэггүйгээс хойш" гэтэл аав толгой сэгсрэн түүний үгийг наргиа мэтээр хүлээж аван ярианы сэдвийг өөрчилнө. Хар дарсан зүүд л гэж энийг хэлэх байхдаа..

Яг одоо дотор минь авах зүйл гэж алга. хурдан л энэ бүхэн дуусч агаар амьсгалан тамхи татахыг хүснэ..Гэсэн ч цагыг хүлээх тусам удаан өнгөрдөг гэж үнэн бололтой. Чөтгөр гэж бодит ертөнц дээр хүчтэй унах шиг л санагдаж байна.

Тэд дугтуйтай цаасыг нээж үзэн бүгдийнх нь царай барайх хэдий ч Тэхёны өмнө юу ч хэлж чадахгүй гэдэг нь илт. Мэдээж хамгийн эрх мэдэлтэй мөнгөтэй нь л бүх тоглоомд ялдагаас хойш.

"Тэгээд санаа оноо байна уу?" гэсээр Тэхён хундагаа зуун тэдний үгийг хүлээх бөгөөд тэд бараг л нэгэн дуугаар түүний саналыг хүлээн зөвшөөрснөө илэрхийлнэ. Аз болж тэдний хурал ингээд дуусч байх шиг байна. Хүмүүс нэг нэгээрээ өрөөг орхин гарсаар эцэст нь Тэхён аав хоёр л өрөөнд үлдэхэд тэр чөтгөр юу хийхээ хамгийн сайн мэдэж байгаагаас хойш биднийг орхих гэж байгаа бололтой суудлаасаа босон хаалгаруу зүглэхдээ надруу ирмэх шиг болон зөрөв. 

°MANIA• Where stories live. Discover now