Угаалгын өрөөнд хэр удаан тэгж уйлж сууснаа ч мэдэхгүй нь.. Толгой өвдөж нойтон хувцас минь бараг л хатаж байх үед ингээд суугаад байж болохгүй гэдгээ ойлгон газраас босон өөрийгөө толинд харвал нүд улайгаад бага зэрэг хавдчихсан байх бөгөөд энэ төрхийг би өмнө нь хэзээ ч харж байгаагүй болохоор их л сонин санагдана..
"Хүчтэй байх хэрэгтэй биздээ? миний эсрэг байгаа бүгдийн эсрэг" хэмээн толины тусгалд байх өөрийгөө зоригжуулахыг хүссэн ч үнэхээр санаснаар болдоггүй бололтой. Урт гэгч нь амьсгаа аван тэр өрөөнөөс гарвал хичээл одоо хүртэл орж байгаа бололтой сургуулийн коридор нам гүм.. Ангийн хаалганы өмнө ирмэгцээ хаалга хүчтэй онгойлговол яг л бодож байснаар бүх хүүхдүүд надруу харцаа чиглүүлэн зарим нь инээдээ тэвчиж ядаж байгааг мэдэрч байлаа.
"Бурхан минь! Хэжи чи зүгээр үү?"
Аавын суганы үс багш надад их л санаа зовж байгаа бололтой хажууд минь ирэн гарнаас зуурахад нь гараа үл ялиг татаж аваад
"Та сонссон л биздээ? битгий жүжиглээд бай" гэчихээд суудалдаа суутал тэр хоолойгоо засан үргэлжлүүлэн хичээлээ зааж эхлэх бөгөөд би ч ширээгээ дэрлэн нүдээ аньлаа.. Багш хичээлээ орсоор харин хүүхдүүд анхаарах нь анхаарч зарим хэсэг нь цагийг хий дэмий нөхцөөнө.
Гараа дэрлэн толгойгоо янзалж байхдаа Тэхёны ширээрүү харвал тэр яг надруу ширтээд сууж байх бөгөөд яг ямар царай гаргаж байгаа нь нарны гэрлээс болоод тийм ч сайн харагдсангүй. Магадгүй би харахгүй ч мэдэх байх. Тэр одоо маш их баяртай байгаа нь тодорхой.
Түүнээс харцаа буруулан нөгөө тийш харан суухад завсарлаагааны хонх бололтой дугарч эхлэмэгц хүүхдүүд сандлаасаа босож байгаа нь мэдэгдэнэ. Амар тайван унтаж болох нь ээ?
Тэднийг тоолгүй хэвтэж байхад хүртэл надруу цаас шидэн "Өө хогийн сав биш байж" хэмээн шоглох нь үнэхээр дургүйг минь хүргэх хэдий ч одоо надад юу ч үлдээгүй болохоор тэмцэлдэх ч хүсэл байсангүй. Тэглээ гээд яана гэж.. нэгэнт л ялагдахаас хойш.
Удалгүй анги чимээгүй болоход одоо л нэг юм тайван болж болох юм шиг мэдрэмж төрөн толгойгоо ч өндийлгөлгүй чимээгүй орчинг таашаан хэвтэнэ.. Их завсарлагаан 1 цаг байдаг болохоор ядаж өнөөдрийг дуустал эрч хүчээ цэнэглэх хэрэгтэй байх.. Гэсэн ч гэдэс минь дугаран хоолгүй гэдгийг сануулахад түүнийг ч үл тоон нүдээ аньсаар..
Чимээгүй орчинд хэн нэгний чанга хаалга хаах нь сонсогдоход дээш өндийн харвал ангид хэн ч байхгүй хэрнээ урд байх ширээний буланд өдрийн хоол авчраад тавьчихсан байгаа харагдав.. Хөөх.. Үнэхээр гайхалтай биш гэжүү? Миний талд нууцаар зогсох хүн үлдсэн л байгаа юм байна.. Гэхдээ ийм зүйл ч хүртэх эрхтэй эсэхээ мэдэхгүй нь.. Буцан гараа дэрлэн хэвтэхэд хүүхдүүд ангид орж ирж эхлэх бөгөөд завсарлагааны цаг дууссан бололтой багшийн дуу хадсаар хаалга хүчтэй хаагдана. Нойрмог нүдээ арай гэж нухалсаар өндийвөл багш надруу харснаа дальдчин харц тулгарахгүйг хичээж байгаа нь илт..Инээдтэй гэдэг нь.
![](https://img.wattpad.com/cover/295895878-288-k407464.jpg)