13

856 102 18
                                    

"Түүний дэргэд байх хүн чи болохоор.. Миний өмнөөс Тэхёныг жаргалтай байлгаарай. Чи хүчирхэг болохоор чамд даатгая."

Тэхёны найз охин ингэж шивнэчихээд мөрийг минь сэгсрэх бөгөөд толгойруу нэг зүйл дэвслээд авах шиг л урт амьсгаа аван дээш босвол нөгөө үйлчлэгч залуу ширээ дэрлэн унтах намайг сэрээж байсан бололтой.

Урт гэгч нь амьсгаа гарган толгойгоо тулан суутал тэр хоолойгоо засан

"Танай бүх хүн явчихсан. Манайх хаах гээд байна"

Үнэхээр л тэр өөдгүй амьтад аль хэдийн амиа бодоод явчихаж ээ? Хэрэгцээгээ хангаад л явж байх шивдээ..

Төсөөлж байгаагүй зүйлүүдтэй нүүр тулчихсан болохоор урьд өмнөхөөсөө илүү их уучихаж. Босох гэсэн ч тэнцвэрээ олж чадалгүй буцан буйдан дээрээ сууна.

"Юу.. такси дуудаад өгөхгүй биз?" Гэтэл тэр надруу хачин гэгч нь харснаа

"Төлөх мөнгөгүй биздээ?"

Гэсээр халааснаасаа задгай мөнгө надруу сунгаснаа

"Май. Үүнийг аваад явж үз. Захиралын таньдаг хүн болохоор л өгч байна"

Хөөх. Энэ яваа насандаа үйлчлэгчээс мөнгө авна гэж зүүдэлж байсангүй. Инээдтэй юм! Хөх инээд хүрчихлээ.

Буйдангаас босон түүний өгсөн мөнгийг энгэрлүү нь чихээд дээр нь хэд тогшин

"Сайн сонс. Би хэзээ ч хүнээс мөнгө авах хүн биш. Ялангуяа чамшиг юмнаас" хэмээн чанга гэгч нь инээчихээд түүнийг зөрөн гуйвсаар хаалганы хажууд ирэн гараараа хүчтэй тулав..

Хөл минь яг л өөр хүний хөл шиг л санагдаж байх шив..

"Чиний ийм байгааг харахад сайхан байна шүү"

Хэн нэгний маш танил хоолой. Аа мэдээж шүүдээ. Энэ хорвоод хэн хүнээс илүү намайг үзэн яддаг тэр залуу. Толгойгоо дээшлүүлэн түүний зүг харвал тэр юу ч болоогүй мэт хана налан хоёр гараа урдаа тэвэрчихсэн инээмсэглэн надруу ширтээд зогсож байлаа.

"Хөөх.. Чамайг инээж байгааг харах сайхан байна шүү" гэтэл тэр толгой дохин улам ёжтой гэгч нь инээснээ

"Амиа хорломоор байна уу? Болно шүү... Түүний араас өөрөө яв."

Дургүй хүргэм тэр амиа хичээсэн эмэгтэйг дурсахаа больж үз. Дургүй хүрмээр юм..

Би түүнийг зөрөн арай гэж л алхсаар хаалганы урд иртэл тэр үл ялиг инээснээ

"Маргааш амралтын өдөр ч ажилтайгаа мартваа. 9 цагаас шүү"

°MANIA• Where stories live. Discover now