10

837 93 3
                                    

Гэртээ үдэшлэг зохионо гэдэг миний хувьд яг л төрсөн өдөр бишээ шинэ жилийн баяр шиг л догдлуулж чаддаг. Учир нь тэр өдрийн гол дүр нь ганцхан би байдаг учраас.

"Тиймээ. Бүх зүйлийг бэлдчих"

Нэг өдрийн гэрийн үйлчлэгч хөлслөн гэрээ чимэж байх хооронд би өөрийн өмсөх хувцасаа сонгохын тулд дэлгүүр нүүлгэх нь л шахам таалагдсан хувцас бүрээ торлон алхана.. Ядаж л мөнгө гэдэг зүйлд санаа зовохгүй амьдрал бэлгэлсэн бурханд бага зэрэг баярлах юмдаа..

Утсаа гаргаж ирэн цагаа харвал үдэшлэг болоход 1 л цаг үлдэх шивдээ! Үл ялиг инээмсэглэн задгай энгэртэй хар даашинзаа өмсөн гэрт орж ирвэл яг л төсөөлж байсан шиг үдэшлэгийн газар!

"Таалагдаж байна! Гэхдээ нэг л зүйл дутаад байна даа?" Хэмээн өнөөх үйлчлэгч эгчрүү ёжтой харан инээмсэглэтэл тэр эгч сандарснаа энгэрээсээ миний үнэт эдлэлийн жижиг хайрцагыг гаргаж ирэн надруу сунгаснаа

"Намайг уучлаарай" хэмээн чичирсэн хоолойгоор өршөөл ирнэ. Ахх новш гэж ийм зүйл хэлээгүй л юмсан. Тэд яагаад ийм сул дорой юм бол? Хийсэн л бол түүнийгээ бататгах хэрэгтэй биздэ?

Би түүний гарыг холдуулан
"Үдэшлэгийн гэрэл хэлж байна даа чөтгөр гэж"

Тэр одоо л хэлээд байгааг минь ойлгосон мэт гарт байх зүйлээ ширээн дээр тавин гэрэлд явах нь тэр..

"Авсан л бол авахгүй? Намайг муу хүн шиг харагдуулаад байх юм" гэчихээд өнөөх жижиг хайрцагтай үнэт эдлэлээ хогийн савруу шидвэл хаалганы хонх дугарах шиг болов.

"Зиа хөгжилдөх нь дээ!" Гэсээр хаалгаа том гэгч нь онгойлгон харвал ангийн бүх хүүхдүүд гартаа жижиг сажиг зүйлс барин зогсож байх бөгөөд би ч үл ялиг инээмсэглэл тодруулан тэднийг дотогш урина.

Миний харц өөрийн эрхгүй л хамгийн ард зогсох Тэхён дээр тусах бөгөөд тэр үнэхээр янзтай хослол өмсчихсөн байх шив.. Халуухан дээрээ улам л харц булаахаар юм өмсчихөж... Би тэсэх болов уу даа? Чиний энэ харцанд.

"Үнэхээр ирчихээ шив?" Гэтэл тэр хаалганы дээрээс тулан надруу харснаа энгэрээ ухан дугтуйтай зүйл энгэрт наагаад

"Би хэлсэндээ хүрдэг хүн" хэмээн уруулдаа инээмсэглэл тодруулсаар дотогш орох бөгөөд өнөөх дугтуйтай зүйлийг нь онгойлгон харвал мөнгө..

"Хахх чи ч янзтай юмаа" хэмээн түүнээс болж үзэн ядах эсвэл улам түүний янзыг үзэх гэсэн догдлол цээжнээс минь оргилон гарч байгаа мэт л санагдана...

°MANIA• Where stories live. Discover now