Тэхён тэр залуугаас огтхон ч нүдээ салгалгүй өвдөгөө тулах гараараа эрүүгээ тулан түүний хариултыг хүлээн сууна. Тэр залуу хүртэл Тэхёныг ийм үйлдэл гаргана гэж бодоогүй бололтой гайхсан сандарсан харцаар түүнлүү харж байснаа
"Уучлаарай!" Гэснээ үг хэлэхийн завдалгүй гэрээс гаран гүйх нь тэр..
Тэхён түүний араас хэсэг харж сууснаа босон өвдөгөө гөвөн урд ирж зогсонгоо хүзүүнд минь зөөлхөн хүрээд
"Хөгжилтэй л юм"
Тэр ингэж хэлчихээд халааснаасаа чихэвчээ гаргаж ирэн зүүгээд гэрээс гаран явах бөгөөд хүүхдүүд ч дахин хөгжилдөхийг хүсээгүй бололтой түүний араас нэг нэгээрээ гарсаар.. Би ч уруулаа зуун нүдээ анин өөрийгөө тайвшруулахыг оролдоно. Яагаад тийм байдалд орчихов? Яагаад зүгээр л тэр залууг түлхээд тэмцэж болоогүй гэж? Хэсэгхэн хугацаанд хүртэл би эргэлзсэнээс болсон байх.
Хамгийн инээдтэй нь үргэлж бэлэн байдалд байж өөрийгөө хамгаалчихдаг би Тэхёны надруу хараад зогсож байхыг нь харсан болохоор л өөрийгөө хүчгүй болсон мэт санан түүнд найдсанаас болсон байх. Инээдтэй биш гэжүү? Хэдхэн секундэд л түүнийг надад туслах байх гэсэн тэнэг бодолдоо өөрийгөө унтраачихсан..
Намайг хамгийн их үзэн яддаг түүнээс яг юу хүлээж тэгсэнээ одоо ч мэдэхгүй нь. Өөрийгөө харааж зүхэхээс өөр яахав? Үлгэрт гардаг гүнж шиг өөрийгөө бодох тэр мөчид л дайсны дүр гэдгээ мартчихсан байж. Нүдээ даран урт гэгч нь амьсгаа гаргаад
"Чи ч инээдтэй юмдаа Хэжи. Түүнээс болж галзуурах дөхлөө"
Үнэндээ хөдлөхийг ч хүссэнгүй. Ширээгээ налан суусаар өглөөг болгох бөгөөд үйлчлэгч эгчийн ажлын цаг болсон бололтой хаалга түлхүүрдэн орж ирснээ бүхэл шөнөжин өөрийгөө зүхэн суусан намайг хармагцаа л дуу алдан цүнхээ газар унагаана.
Би ч үсээ хойшлуулан
"Сүнс харчихсан бишдээ!" Хэмээн босоод өрөөрүүгээ орон цагруу харвал хичээл ороход нэг л цаг үлдэж. Хүзүүн дэх шархан дээрээ лент наан хувцасаа сольж өмсчихөөд маск зүүн өрөөнөөсөө гартал үйлчлэгч эгч өчигдөр үдэшлэгнээс болж аймшигтай болсон гэрийг янзлан зогсоно."Шинэ зурагт авчихаарай" хэмээн түүнд картаа өгтөл тэр эгч надад их л санаа зовсон байртай ширтэнгээ
"Хэжияаа.. эмнэлэг явсан нь дээргүй юу?"
Би түүний үгийг үл тоон хажуугаар нь зөрөн гарахдаа