"Чи яагаад уйлаад суугаад байгаа юм? Аав чинь загнаа юу?"
Үсээ сайтар гэгч нь нямбайлчихсан жаал өвдгөө тэврэн гулсуурын урд уйлаад сууж байгаа нь тэр олон хүүхэд дундаас нүдэнд тусна.
"Чи яаж мэдсэн юм"
Түүний нүдэнд нулимс дүүрчихсэн хэрнээ надруу бүлтийсээр харахад нь өөрийн эрхгүй л инээд хүрэн түүнийг шоолсоор мөрөн дээр нь гараа тавин
"Хүчтэй байвал хэн ч чамайг дээрлэхэж чадахгүй шд. Хар л даа! би ямар хүчтэй байгааг!" гэсээр гараа чангалан түүнд харуултал тэр хэдий уйлж байсан ч үл ялиг инээмсэглэн надруу ширтэнэ..
"Тийм болохоор чиний эсрэг байгаа бүх зүйлийн төлөө тэмц! заюу?" гэтэл тэр толгой дохин босож ирснээ
"Ингэхэд чамайг хэн гэдэг юм?"
Би түүнд нэрээ хэлэхийг үнэхээр их хүсэж байсан болохоор энэ асуултыг сонсмогцоо л инээмсэглэж байтал аав хаанаас ч юм гарч ирснээ гарнаас хүчтэй татаад
"Битгий иймэрхүү хүүхдүүдтэй харьц гэж хэлсэн байхаа" хэмээн өндөр дуугаар дугарсаар намайг чирэн явахад тэр хүүхэд надруу гайхаад харж байгааг мэдсэндээ ч тэр үү нүүр дүүрэн инээмсэглэн түүнлүү даллалаа..
"Хөөх энэ эгчийг хардаа!" гэх дуунаар нүдээ нээвэл өчигдөр хэт ядарсандаа болоод тоглоомын газар унтчихсан байснаа одоо л анзаарах бөгөөд бяцхан хүүхдүүд намайг тойроод зогсчихсон их л сонжсон харцаар харна.. Тэгэхээр саяны зүүд эд нарын ярианаас болж зүүдлэгдэж ээ? Ингэтлээ ядаргаанд орох гэж..
"Юугаа хараад байгаа юм? цаашаа явж тоглоцгоо!" гэсээр нүдээ нухлан тэдэнлүү өндөр дуугаар хэлвэл тэд ч санаснаар минь надаас холдон бүгд тус тусынхаа зүйлийг хийж эхлэнэ.. Утсаа гаргаж ирэн цагаа харвал хичээл аль хэдийн орчихож..
"Үнэхээр сайн унтжээ?" гэсээр тэндээс холдон гэрийн үйлчлэгч эгчээр ойр зуурын өмсөх хувцасаа нууцаар гаргуулж ирж чадах бөгөөд тэр надад их л санаа нь зовсон байртай халаасаа ухаж байснаа 10 мянган вон гаргаж ирэн надруу сарвайхад нь хувцасаа сольж өмсөж байхдаа түүнрүү харан ёжтой инээгээд
"Хэдий ийм байдалтай байгаа ч намайг үйлчлэгчээс мөнгө авах хэмжээний гэж бодоо юу?"
Тэр хэлснийг минь сонсмогцоо л мөнгөө халааслан доош ширтэн надруу харж чадахгүй байх бөгөөд би ч сольж өмссөн хувцасаа гэрийн хажууд байх буланруу шидчихээд гэрт оролгүй сургууль руу явахаар шийдэн гэрийн хашаанаас гарч байтал аав найзуудтайгаа урдаас орж ирж таарах нь тэр.
YOU ARE READING
°MANIA•
Fiksi PenggemarӨргөстэй цэцэг хүртэл үндэсийг нь таслахад сул дорой болдог юм.