Тэхёны тэр харц одоо хүртэл толгойнд эргэлдэж байлаа. Багны цаана жинхэнэ царайгаа нуух тэр залуу.. Хайртай байсан эмэгтэйнхээ төлөө бохир тоглоом хүртэл тоглох гэж оролдож байдаг..
"Жолоочоо? Тэр залуугын талаар мэдээлэл олоод өгөөч?"
Тэр машины голд байх толинд надруу их л санаа зовсон байртай харснаа
"Хэн юм?"
Би түүнийг бодох төдийд өөрийн эрхгүй л инээмсэглэн эрхий хуруугаа амандаа хийн
"Ким Тэхён"
Би өөрийгөө муу гэж хэлэхгүй.. Зүгээр л бусдад өт хорхой мэт гишгүүлэх дургүй тийм л хүн.. Тэд миний мөнгөнөөс болж надад сайн хандах эсэх нь ч надад хамаагүй. Сайн хандаж л байвал болоо биздээ? Угаасаа хүний сэтгэл хормын дотор л хувирдаг зүйл!
"Хэжи!"
Нүдээ бага багаар хурц гэрэлд дасган нээвэл Ёнжүн орны хажууд суучихсан намайг сэрээх гэж их л оролдсон мэт царай гарган сууж байв.
Өглөөг түүний царайг харж угтана гэдэг байж болох хамгийн сайн өдөр байхын дохио биздээ?
"Мм?" Гэтэл тэр бага зэрэг шалбарсан уруулруу минь хуруугаараа зааснаа
"Үнэхээр юу хийгээд яваад байдаг юм?"
Би хөнжилөө хажуу тийш болгон босоод суутал Ёнжүн их л санаа зовсон мэт ширтэнэ.
"Зүгээрээ. Санаандгүй цохьчихсон юм"
Тэр итгэхийг хүсээгүй ч худлаа толгой дохин надруу гараа сунгаад
"Дахиад оройн цагаар уувал намайг дуудаарай"
Тэр эгч шиг хүнээс өөр зүйл мэдэхгүй мэт харагддаг ч үнэндээ тэр маш ухаантай.. Түүнийг заримдаа яаж энгийн зүйлийг бусдаас давж сэтгэдэг эсэхийг гайхах юм..
"Мэдээж."
Ингэсээр хичээлдээ явах цаг ч болон өнөөдөр яагаад ч юм жолоочоор биш алхаж явмаар санагдаад байх чинь.. Тэгээд л бороотой өдөр шүхрээ барьсаар сургуулийн зүг алхаж байтал таньдаг царай харагдах шиг болов...
Бороонд урдаа чихэр болон амттан овоолон суух худалдагчид шүхрээ өгөн түүний барааг худалдан авах тэр залуу Тэхён...
Цүнхэндээ түүний урд байх барааг чихэн түүнд шүхрээ өгөөд явахыг сануулсаар сургуулийн хашааруу гүйж байгаа харагдав...
"Воаа.. үнэхээр сонирхолтой хүн юмаа!?"
Түүний тусалсан худалдагч эгч дээр очин харвал тэр бас л мөнгөгүй хүн бололтой..