8

875 94 4
                                    

"Хэжи зүгээр биздээ?" Багш болсон зүйлд итгэж ядан надад санаа тавихыг оролдох ч надад тийм ч хамаатай зүйл биш болохоор түүнд үл ялиг бөхийн инээмсэглээд

"Та сайн ажиллаа" гэсээр хажуугаар нь зөрөн гарлаа.. Сургуулийн коридорын цонхоор урд талбайг хартал аав мэдээж Ёнжүнийг дагуулаад ирчихсэн нь тодорхой.. Ёнжүн сургуульруу харж байснаа гараа үл ялиг өргөн даллах шиг харагдав.. Аххх.. Надад чамаас өөр хүн алга бололтой.. Чин сэтгэлээсээ миний талд зогсох хүн..

Хэзээ ингэж их дарамт мэдэрч байснаа ч мартчихаж. Зүрх минь хурдан цохилон ямар нэг зүйл чихэнд идүүлж л болохгүй гэх үгсийг шивнээд ч байгаа юмшиг.. Гэхдээ боддоо? Иймхэн зүйлд над шиг хүн бүдрэнэ гэжүү? Ядаж л мөнгө байгаа цагт өвдөг дээрээ тулан зогсоход л хангалттай.. Амьдрал ийм л амархан шүүдээ..

Хичээлийн цаг дуусаагүй болохоор ангидаа орохоос өөр сонголт алга.. Хаалгаа татан багшруу хартал тэр ч хичээлээ заахаа болин надруу харж байснаа гараараа дохин суу гэх нь тэр. Би ч суудалдаа очин суутал дахиад л ширээн дээр минь АЛУУРЧИН гэх үгийг сийлчихэж..Ким Тэхён чи ч аргаа барсан хүн юмдаа

Боломж гарч байгаа дээрээ сайн хөгжилдөөд авдаа...Тэхёнлуу хартал тэр юу ч болоогүй мэт цонхруу ширтэж байснаа чихэвчээ зүүх нь тэр.. Хэн нэгэнд ингэж их үзэн ядагдах хөгжилтэй ч юмшиг.. Эсвэл үнэхээр төвөгтэй ч юмшиг. Ядаж л хүмүүсийн худлаа хайртай гэж дүр эсгэхээс үзэн ядаж байгаа нь жинхэнэ сэтгэл шиг санагдаж эхлэж байх шив..

Багш ангийн дунд ямар нэг зүйл буруугаар эргэснийг мэдэж байгаа болоод ч тэр үү хичээл дуусах дөхөхөд самбар дээр Ким Тэхён болон өөр нэг охинтой бид гурвыг цэвэрлэгээн дээр хувиарлачихсан байгаа харагдав..

"Хаа? Энэ л дутаждээ?" гэсээр ширээн дээр цүнхээ саван тавьтал багш надаас уучлалт гуйж байгаа мэт үл ялиг бөхийн гараараа даллачихаад ангиас гарч явах бөгөөд түүний араас хүүхдүүд цуван гарсаар самбар дээр бичигдсэн гурав үлдэх шив..

Цүнхнээсээ бохь гаргаж ирэн зажлангаа ширээн дээрээ суун тэр охинлуу ширттэл тэр надаас харцаа буруулан

"Тэхёнаа хамтдаа хийцгээж эхлэх үү?"

Тэр охин мэдээж надтай орооцолдох нь тэнэг хэрэг гэдгийг мэдэж байгаа болоод ч тэрүү надаас зайгаа барин жийрхэнэ.. Харин Тэхён ангийн хамгийн хойно байх шалны модыг аван урд минь ирж зогсох их л дурамжхан байгаа мэт хоолойгоор

°MANIA• Where stories live. Discover now