18

813 74 5
                                    

"Юу?"

Тэр надруу ч харалгүй харцаа дальдчуулснаа үсэн дээр минь байсан бохьруу заан

"Тэгээд наадхаа арилгаж чадах юму?"

Түүнийг ийм байдалтай байгааг анх удаа харж байгаа болоод ч тэр үү энэ үйлдлээс нь болж би хүртэл эвгүй байдалд орж байгаа мэт хэлэх ч үг олдохгүй хоолойгоо засан тэнэг хүн шиг л үсээ хүчтэй татан дуу алдтал Тэхён инээдээ тэвчиж байснаа чанга инээн

"Ийм эвсэлгүй хүн анх удаа харж байна" гэснээ үсэнд минь наалдсан бохийг нухацтай гэгч нь үснээс салгаж эхлэх бөгөөд түүний үнэр өмнө нь хаа нэгтэй үнэртэж байсан мэт дотно мэдрэмжийг өгөхтэй зэрэгцэн түүнтэй анх удаа ингэж ойртож байгаа биш дээ.. гэх бодол давхцана.

Тэхёны төвлөрсөн харц цаанаа л сонирхлыг минь татаж байв. Нүдээ бага зэрэг онийлгон харж байгаа зүйлрүүгээ нүдээ ч цавчилгүй харж байгаа нь..

"Болчихлоо" гэсээр надаас холдон гарт минь байх хоолруу заан

"Идэхгүй бол асгачихаарай" гэсээр хариу ч хэлж амжаагүй байтал эргэж харан чимээгүй гэгч нь алхаж эхлэв. Би ч яг л эзнээ дагаж байгаа гөлөг шиг түүний өгсөн хоолыг алхахдаа халбагдан идэхдээ өөрийн эрхгүй инээмсэглэл тодруулна. Хэрвээ бид бүр эрт учирсан бол гарцаагүй би түүнийг өөрийн болгох байсан юм... Гэтэл бидний байгаа байдал инээдтэй биш гэжүү? Түүний бодолд найз охиныг нь алсан, мөнгө эрх мэдлээс өөр юу ч мэдэхгүй эмэгтэй. Миний бодолд намайг хэн хүнээс илүү үзэн яддаг, сонин залуу.

"Хөөе!"

Тэр алхахаа болин надруу эргэж харахад нь үл ялиг инээмсэглэн

"Ганц удаа уух юманд даагаад өгөөч?"

Тэр хөмсөгөө зангидан хачин царай гаргаснаа

"Чи ичихгүй байна уу?"

Юунаас ичих гэж? Аль хэдийн тэр намайг хамгийн муу хувилбараар минь харчихсан байж. Түүнээс ичих юу үлдсэн гэж? Толгойгоо сэгсрэн хээв нэг инээтэл тэр хоолойгоо засан

"Битгий инээ. Надад битгий инээж байгаагаа харуул гэж хэлсэн байхаа?"

Хоолойгоо өндөрсгөн надруу муухай гэгч нь харц шидэлснээ үргэлжлүүлэн алхахад нь урт амьсгаа аван чимээгүй түүнийг дагана. Тиймдээ.. би ч бас миний хамгийн хайртай хүнийг алсан гэж бодож байгаа хүнийг зүгээр л инээгээд байна гэж төсөөлж ч чадахгүй биз.

Бид алхсаар 24 цаг ажилладаг жижиг архины мухлагны урд ирэх бөгөөд Тэхён толгойгоо дохин намайг ор гэх нь тэр..

°MANIA• Where stories live. Discover now