Нэгэнт буцааж болохгүй зүйлээ аль хэдийн туулчихсан болохоор нүүр бардам түүнийг царайчлахгүй байх шалтаг гарч ирсэнд бага зэрэг баяртай байх шиг. Миний тэвчээрийн хязгаарт арай л тулаагүй бололтой.. Хэзээ нэгэн цагт тэр хүнээс өөрийгөө хол аваад явна гэдгээ мэдэж байсан болохоор...
Хичээлийн цаг дуусах үед хүүхдүүд хий дэмий л надруу өрөвдсөн харц шидлэхээс өөр зүйл хийсэнгүй. Би ийм зүйлийг ямар их үзэн яддаг гээч... Сул дорой мэт надтай харьцах гэсний хэрэггүй.. Ийм нөхцөлд ашиглах хэмжээний мөнгө надад байхгүй гэж эндүүрсний ч хэрэггүй..
"Хэн өнөөдөр уумаар байна? Би даая"
Сандлаасаа босон цүнхээ үүрсээр тэдэнлүү харвал тэд худлаа үнэн инээмсэглэснээ саналаас минь татгалзаж чадсангүй.. Мэдээж шүү дээ.. Тэд юм чинь.
Ангийн бүх хүүхдүүд намайг дагасаар нэгэн том цэнгээний газар ирэх бөгөөд том ширээг тойрон бүгд л дуртай идэж уух зүйлээ захиалж эхлэв.
"Баярлалаа Хэжияаа~ чи хамгийн шилдэг нь шүү!"
"Манай Хэжи үргэлж мундаг нь! Аав шиг чинь юм чамтай тэгж харьцах ёсгүй юмсан!" гэх мэтээр сэтгэлийг минь өргөх гэсэндээ биш зүгээр л үнэгүй зүйл дээр таашаал авч байгаадаа баярласныхаа хариу болгон хэлэхийг хүсээгүй үгнүүдээ урсгаж байгаа биз.
Үл ялиг инээмсэглэсээр хэсэгхэн хугацаанд энэ толгойнд эргэлдэж байгаа түмэн бодлоос минь салгаж чадах ганц зүйлийг гартаа атган нүдээ аньсаар балгалаа... Хоолой даган гашуун оргисоор цээж халуу дүүгэж байна.. Яахав хэсэг зуур л надад хань болох байх.
Энэ газар үнэхээр тансаг зэргэлэлийнх гэдэг нь илт.. Ямар хүн эзэмшдэг бол гэдэг нь ч сонирхолтой санагдана.
"Энэ таны захиалсан хамгийн үнэтэй дарснууд"
Гэсээр хослол өмссөн их өндөр гэмээр залуу хажууд тэргэн дээр түрсэн дарснуудыг нэг нэгээр нь ширээн дээр тавина.
"Би захиалаагүй юмсан?" гэтэл тэр эелдэг гэгч нь надруу харж инээмсэглэснээ
"Манай захирал бэлэглэж байгаа юмаа" гэх нь тэр.. Хөөх.. Биднийг ажиглаад байгаа юм байхдаа? Эргэн тойрноо тойруулж харсан ч биднийг анхаарах сөхөөтэй нэг ч хүн харагдсангүй. Энэ газар ч бага зэрэг таалагдаж байна шүү.
Доторх агаар халуухан болж эхлэхэд бидний ширээн дээрх зүйлс дууссан байгааг анзаарав. Энэ удаа урьд өмнөхөөсөө илүү согтож байгаа гэдгээ мэдэж байсан ч өнөөдөр л уухаа зогсвол тэр их үзэн ядалтаа дийлж чадахгүй юм шиг байна..
![](https://img.wattpad.com/cover/295895878-288-k407464.jpg)