21

1.4K 109 16
                                    

"Сайн байна уу намайг Тэхён гэдэг"

Тэр надруу гараа сунган үл ялиг инээмсэглэхдээ урьд нь гаргаж байгаагүй зөөлөн харцаар надруу ширтэнэ.

"Намайг үзэн ядахаа больчихсон хэрэг үү?"

Тэр урт гэгч нь санаа алдан уруулаа зууснаа

"Дахиад эхлэе гэж тохироо биздээ?"

Би өөрийн эрхгүй л түүний ууртай гэгч нь хэлэх үгэнд нь инээн

"Ингээд бид 3дах удаагаа танилцаж байгаа байхнээ?"
Тэр хөнгөхөн инээмсэглэснээ намайг энгэртээ наан толгойг минь илэнгээ бүх зүйлийг тайлбарлаж өгнө... Намайг зөндөө их хайсан гэдгээ.. Түүний хуучин найз охин амиа хорлоогүй зүгээр л хол зугтчихсан гэдгийг... Хамгийн чухал нь намайг үзэн яддаг байсан ч халамжлах сэтгэлдээ дийлдэн өөрийгөө хүчилж байсан гэдгээ..

Түүний энэ их сэтгэлийг хүртэх эсэхдээ эргэлзэж байгаа ч магадгүй бид хэзээ нэгэн цагт заавал уулзах ёстой хүмүүс байсан бололтой. Бага насандаа дурсамжинд нь үргэлж эргэлддэг хүмүүс том болсныхаа дараа уулзахад жижигхэн утсаар холбогдчихсон юмшиг л нэгэндээ татагддаг гэх зүйр үг магадгүй үнэн ч байж болох юм. Мөнгө хэдий хүчтэй ч ганц л зүйлийн өмнө өвдөг сөхрөнө.

"Жаалаа. Би удахгүй шинэ айлд амьдрах гэж байгаа!"

Үргэлж гулсуурын урд нүдэндээ нулимс цийлэгнүүлэн суух жаал надруу нүдээ томруулан харснаа

"Яагаад? Аав чинь дахиад өөр хүнтэй гэрлэх гэж байгаа юму?"

Би үл ялиг инээмсэглэн толгой дохиод өөрийнхөө халаасанд байх бяцхан багваахай цэцгийн хэлбэртэй тэмдэгийг түүний энгэрт зүүж өгөн

"Хэрвээ надтай дахиж уулзмаар байвал заавал манай ааваас хүчтэй болох хэрэгтэй шүү"

Тэрний нүдэнд дахиад л нулимс цийлэгнэхэд энэ удаа ч дотны найзаасаа холдоно гэж бодох төдийд сэтгэлд нэг зүйл торох шиг.

"Яаа! Хэлээд байна шдээ хүчтэй бай гэж"

Тэр жаал нулимсаа арчин толгой дохьсноо гараа атган урд минь босож зогссоноо надруу гараа сунган

"Мм! Би заавал чиний ааваас хүчтэй болоод чамайг түүнээс аврах болно!"

Тэрний итгэлтэй нь аргагүй ингэж хэлэх нь хөөрхөн биш гэжүү? Өөрөө хэцүү амьдардаг хэрнээ бусдыг бодож байна гэдэг... Тэр ирээдүйд үнэхээр хүчтэй болох юм шиг байна.

°MANIA• Where stories live. Discover now