3

1K 108 2
                                        

Ёнжүн замдаа өөрт тохиолдсон зүйлүүдээ нэг нэгэнгүй ярих хэдий ч миний ухаан санаа яг л өөр газарт байгаа мэт түүний үгс чихний хажуугаар өнгөрнө..

"Хөөе! Амьд уу?"

Одоо л нэг юм жолоо барин үглэх түүний зүг хартал тэр үл ялиг инээмсэглэн

"Намайг санаагүй хэрэг үү? Яасан би таны хойд дүү болохоор уу?"

Түүний гомдон уурлаж байгаа нь өөрийн эрхгүй л инээд хүргэн түүний үсийг сэгсийлгэн урт амьсгаа аваад

"Ёнжүнаа. Чи намайг хамгаалж өгөх үү?"

Түүний инээд хэсэгтээ л алга болон утгагүй зүйл ярих надруу харж байснаа харц нь зөөлрөн

"Үргэлж"

Тэр бол миний хойд эхийн хүү. Аав минь гэрлэлтээ дахин баталгаажуулсан тэр өдөр би төсөөлөөгүй үнэт зүйлээ олсон юм. Тэр миний новшийн амьдралыг гэгээлэг болгож өгдөг цор ганц хүн...

"Тэгээд? Гадаадад байхдаа юу хийвдээ?"

Тэр яг л хүссэн асуултаа сонссон мэт аялалынхаа тухай надад инээмсэглэл дүүрэн ярьж өгнө.. Чамайг байхгүй бол би яах байсан юм болоо? Тэр мангаст идүүлэхгүй байх ганц л шалтгаан магадгүй чи байх...

Түүнийг ирчихсэн учир хүссэн хүсээгүй гэрт орж ирмэгц түүний ээж уйлсаар Ёнжүнийг тэвэрч авах хэрнээ надруу үзэн ядалтын нүдээр ширтэнэ. Тэнэг юм!

Түүнийг үл тоон хувцасаа өлгөчихөөд хажуугаар нь зөрөх гэтэл аав гэх хүн намайг анзааран

"Ээжтэйгээ мэндлэхгүй хэрэг үү?"

Ёнжүн ээжээсээ холдон надруу нэг харснаа хүсэхгүй байгааг минь гадарлаж байгаа мэт л худлаа инээн тэдний урд очоод

"Надаас ямар байсныг асуу л даа!"

Гэсээр тэднийг аль болох надаас холдуулах гэж оролдоно. Түүнийг ирж байгаа өдөр болохоор л тэд надад ойртож чадаагүй гэдэг нь ойлгомжтой. Дургүй хүрмээр юм!

Ёнжүн ч намайг зууран хоолны ширээний ард аваачин бид чимээгүй гэгч нь хоолоо идэж байтал

"Миний нэр хүнд чиний тэр тэнэг хэрэгээс болж унахыг би зүгээр хараад байж чадахгүй шүү"

Мэдээж аав надад зориулж энэ үгээ хэлсэн.. Яг хоол идэж байхад.. залхмаар юм..

Би ч юу ч болоогүй мэт хүйтэн өнгөөр

"Надад хамаагүй"

Гэтэл тэр цайтай аягаа газар шидэн надруу харж байснаа

°MANIA• Where stories live. Discover now