"Ёнжүнаа! Хөөе Ёнжүн!"
Хурдан алхах түүний араас гүйсээр арай гэж л гарт нь хүрч зогсоож чадах бөгөөд тэр ууртай гэгч нь надруу эргэж харснаа намайг дээрээс доош хүртэл нэг нэгэнгүй ажиглана.
Тэр богино банзалруу минь харснаа урт гэгч нь санаа алдан өөрийнхөө өмсөж байсан цамцыг бэлхүүсээр ороон сайтар гэгч нь уяж өгснөө
"Хурдан явья. Аавд очиж бүгдийг хэл"
Тэр гарнаас минь зууран явахыг хичээх үед би ч түүнийг эсэргүүцэн байрнаасаа хөдлөлгүй "Аав бүгдийг мэдэж байгаа." гэвэл тэр юу болоод байгааг ойлгож ядан хоёр тийш алхаж эхлэв..
"Миний буруу"
Тэр юу юугүй уйлчих гээд байгаа намайг харан байрандаа зогсох бөгөөд инээдтэй нь би сул дорой байдлаа тийм ч их хүнд харуулж үзээгүй.. Ёнжүн ч намайг ийм байдалтай харж байгаа анхны удаа байх.
"Хэжи энд яг ямар чөтгөр нь болоод байгаа юм?"
"Би хэн нэгний үхэлд үнэхээр л буруутай бололтой. Тэгээд л би төлөөсөө төлж байх шиг байна"
Ёнжүн урд минь ирж зогсон миний хэлэх гээд байгаа үгийг анхааралтай гэгч нь сонсох бөгөөд ядаж л гэр бүлгүй ч түүнтэй таарсандаа би маш их баярлаж байна. Ганц тохиох аз гэдэг нь энэ юм болов уу
"Аав бүх картыг минь хаачихсан. Дээрээс нь надаас өшөө авах гээд зүгээр сууж чадахгүй байгаа хүнтэй таарчихсан" хэмээн үл ялиг инээмсэглэвэл тэрний харц ширүүсэн хөмсөгөө зангидаад
"Ямар новш юм? би түүнийг дахиж ойртуулахгүй болгоод өгье" гэхэд нь өөрийн эрхгүй л инээд хүрэн түүний толгойруу зөөлхөн цохиод
"Яаа~ намайг хэн гэж бодоов? Хэжи шүү Хэжи" гэтэл тэр үл ялиг инээмсэглэн намайг энгэртээ наах нь тэр.. Энэ бүхний араас бага ч гэсэн тайвшралыг авч чадаж байгаадаа бага зэрэг баярлах шиг. Ядаж л бурхан надад өгөөмөр хандсан бололтой.
"Тэгээд юу төлөвлөсөн юмбэдээ?"
Би түүний санааг зовоохыг хүссэнгүй. Энэ бүхний төгсгөл яаж дуусахыг мэдэхгүй ч түүнийг өөрөөсөө хол байлгаж энэ новшийн зүйлд хутгаж болохгүй гэдгээ л сайн мэдэж байна. Миний өрсөлдөгч Тэхён тийм ч цайлган энгийн залуу биш байсан гэдгийг мэдсэн болохоор.. Түүний санааг давж гарах хэрэгтэй.. Тэгж байж л Хэжи Хэжигээрээ үлдэнэ биздээ?
"Зүгээр намайг холбоо барьтал надаас хол байгаад өгөхөд л хангалттай! Илүү зүйл ярих гэсний хэрэггүй шүү"
![](https://img.wattpad.com/cover/295895878-288-k407464.jpg)