5

941 106 3
                                        

"Аав мэдээгүй болохоор хурдан өрөөндөө ор"

Ууртай хэдий ч түүнийгээ надаас нуухыг оролдон гараа чанга гэгч нь атган харцнаас минь дальдчих энэ хүнийг харж л тайвшрах юм..

"Ёнжүнаа! Уучлаарай" гэсээр түүний өмнө очин хацар дээр нь гараа тавин нүдрүү нь ширтэн хариу хүлээх ч тэр үл ялиг инээх аядан хоолойгоо засаад

"Өрөөндөө орохгүй бол аавыг дуудчихна шүү"

Би ч нүүр дүүрэн инээмсэглэн түүний хацарнаас чанга гэгч нь чимхчихээд хурдхан өрөөндөө орвол тэр араас минь үглэн хоцорно..

Орон дээрээ нүдээ анин шууд л хойш унах мэт хэвтэн таазруугаа ширтвэл толгойнд маш олон бодлууд эргэлдсээр..

Утсанд зурвас ирэх агшинд халааснаасаа арай гэж л гаргаж ирэн харвал дансанд 50сая воны орлого орчихож. Гүйлгээний утга нь дэндүү инээдтэй

Энэ сарын хэрэглээний мөнгө

Гэсэн байхыг харан өөрийн эрхгүй л инээмсэглэнэ. Сар бүр энэ зурвас л аав бид хоёрыг эцэг охин гэдгийг л мэдрүүлэх юм. Бусад үед нь юу гээч? Тамрууга тонил тэрэн шиг хэрэггүй хүн надад байхгүй..

Ийнхүү хэвтэж байгаад өөрийн эрхгүй л унтчихаж. Утас чангаар дугарахад нь нүдээ нээлгүйгээр чихэндээ наавал хичээл орчихсон гэдгийг хэлж байгаа бололтой.

Нүдээ хагас нээн харвал цаг аль хэдийн 10 болчихож! Хэдий надад явах шаардлага байхгүй ч энэ гэрт байх ч хүсэл байхгүй...

Хувцасаа сольж өмсчихөөд сургуульруугаа хүргүүлж байх замд утсанд минь ээлж дарааллан зурвасууд ирнэ.

-Чи ч догь юмаа
-Чамайг давах хүн байхгүй ч энэ арай хэтэрхий биш юму?
-Чамайг үргэлж дэжих болно!

Тэд яг ямар учраас иймэрхүү зурвас илгээгээд байгааг нь ойлгохгүй байгаа ч үргэлж л ийм зүйл болдог учраас тийм ч их тоохыг хүссэнгүй.

Сургуулийн үүдэнд буун ангируугаа бохь зажилан үсээ оролдсон шигээ алхан ортол хүүхдүүд чимээгүйхэн надруу ширтэнэ.

Би тэднээс хариу нэхсэн мэт харцаар харан зогсож байтал Тэхён гэнэт л хоолойг минь боон самбарлуу хүчтэй тулгах бөгөөд би ч түүний гарнаас чанга гэгч нь атгатал тэр уруулаа хазлан гүн гүн амьсгалж байснаа

"Би чамайг зүгээр орхиё гэж бодож байтал чиний хариу энэ үү?"

Тэр хэдий хоолойг минь гараараа хүчтэй түлхэж байсан ч амьсгал минь огтхон ч боогдохгүйг байгааг бодоход тэр ч царайндаа баймааргүй хүн чанартай биш гэжүү?

°MANIA• Where stories live. Discover now