6

921 97 6
                                    

Шороо болсон дүрэмт хувцасаа гөвөн зогсож байтал завсарлагааны хонх дууссан гэх чимээ чанга гэгч нь дуулдаж байлаа.. Ангийнхаа хаалгыг хүчтэй гэгч нь татсаар дотогш ортол бүгд л намайг харснаа чимээгүй болцгоон суудалдаа суух бөгөөд ганцхан тэр залуу л цонхны хажууд чихэвч зүүчихсэн нүдээ анин хана тулан зогсож байгаа харагдав.. Цонхны цаанаас гэрэлтэх нарны цацраг цонхон дээр хугаран түүний нүүрлүү ойх бөгөөд хурц мөртлөө дулаахан гэрэл.. Түүний энэ байгаа байдал л намайг улам бүр өөртөө татаад байх шиг санагдаж байх чинь.. Тэрний намайг өөрөөсөө түлхэх хэрнээ өөртөө татах нь үнэхээр хөгжилтэй..

Суудалдаа суумагц багш хаалгаар амьсгаатсаар орж ирснээ

"Өнөөдөр сайн үйлсийн аянтай байсан байна шдээ! Бүгд явахад бэлд~ гэхтэй нь зэрэгцэн дуртай дургүй дуу алдах хүүхдүүдээр анги дүүрнэ.. Мэдээж энэ нь ангийн оноонд маш их нөлөөлдөг учир дургүй байсан ч явахаас өөр сонголт хүүхдүүдэд байхгүй..

Өөрийн эрхгүй л ард байх Тэхёнлуу хартал тэр огт явахыг хүсэхгүй байгаа мэт царай гаргачихсан хэрнээ багшид хэлж чадахгүй байгаа мэт харагдана.. Зүгээр л хэл л дээ... Инээдтэй амьтан минь..

Би багшийн нүдрүү ширтэн түүний анхаарлыг татах гэж хичээх бөгөөд багш арай гэж л надруу харах үед түүний өөдөөс толгой сэгсрэн уруулаа зуутал тэр миний яг юу гэх гээд байгааг ойлгосон мэт толгой дохин хоолойгоо зассанаа

"Ар гэрт нь асуудалтай явахгүй гэсэн хүн байна уу" гэхэд нь би ганцаараа гараа өргөн түүнлүү инээмсэглэтэл багш толгой дохин

"Өөр?"

Тэхёныг явахгүй байх гэж бодсон ч тэр явах сонирхолтой байгаа бололтой ширээнийхээ ард очин дэвтэр номоо янзалж эхлэв.. Ахх хууртчихлаа шүү.. Үнэг шиг зальд нь ингэж хууртана гэж хэн санахав дээ?

Тэд бүгд бэлэн болсон бололтой сургуулийн урд талбайд цүнхээ үүрэн жагсаж эхлэх бөгөөд би ч Тэхёны янзыг үзмээр санагдан цүнхээ үүрсээр түүний хажууд очин зогстол тэр намайг нүднийхээ булангаар харан жуумалзсанаа

"Явахгүй гэсэн яагаав? Надад донтчихоо юу?"

Би аман дахь бохио урт гэгч нь сунган гартаа бөөрөнхийлсөөр инээгээд

"Тиймээ.. Чамайг надаас хэзээ өшөө авах бол гэж хүлээж тэсэхгүй нь бололтой" гэсээр урд байх охины үсэнд бохио чанга гэгч нь наан түүнлүү инээмсэглэтэл тэр залхсан мэт царай гаргаснаа чимээгүй гэгч нь өөр тийш харах нь тэр..

°MANIA• Where stories live. Discover now