9

954 89 4
                                        

Харанхуй сургууль дотор хэн нэгэнд үл тоогдчихсон мэт мэдрэмжинд автагдан суух шиг ээдрээтэй үйл явдал гэж байхгүй биз? Хамгийн инээдтэй нь энэ бүхэн үргэлжлэх тусам Тэхёны үзэн ядалтыг улам ихээр мэдрэхийг хүснэ. Яагаад гэжүү? Тэр надаас огтхон ч айлгүй үзэн ядалтын харц шидэлж чадах ганц хүн болохоор. Төрсөн цагаасаа л эхлээд хэн бүхний дээр зиндаатай гэдгээ мэддэг болсноос хойш тэд бүгд л надад маш сайнаар хандахыг хичээж байсан.. Мөнгөтэй л бол тэд чамайг хэн ч байсан гүнж шиг л амьдруулж чадна. Тэр худал хуурмагаар дүүрэн ертөнцөд ганц үнэн юмыг олж харсан минь Тэхёны нүд.

Тэгээд л би түүнийг сонирхох мэдрэмжээ зогсоож чадалгүй улам оргилуулаад байгаа байх. Чиний хувиа хичээсэн найз охин ямар зорилгоор надад ингэж их гай удаж байгааг мэдэхгүй ч энэ мөч хүртэл үнэхээр хөгжилтэй байлаа. Түүнд баярлах хэрэгтэй юм болов уу? Хэн нэгнээр үзэн ядуулах мэдрэмж ямар байдгыг мэдрүүлж өгсөнд нь.

Энэ газарт одоо хийгээд байх зүйл байхгүй тийм биз? Хурдан гэгч нь алхсаар сургуулиас гарвал сар аль хэдийн байраа эзэлчихсэн тэнгэрт асгарч харагдана. Үзэсгэлэнтэй хэдий ч уйтгар гуниг мэдрүүлсэн энэ сарны туяа? Хүчирхэг харагдах хэрнээ нөгөө талаараа хамгийн ганцаардмал..

"Хөөе."

Бодлоос минь түүний хоолой хормын дотор л салгаад авчрах шиг. Сарны гэрэлд нүдээ анивчин инээмсэглэн гараа сунгаад

"Сар үнэхээр үзэсгэлэнтэй биш гэжүү?"

Ёнжүн хажууд минь ирж зогссоноо дээш сунгах гарыг доош болгосноо мөрнөөс минь атган өөрлүүгээ харуулвал тэр үнэхээр цонхигор байгаа мэт харагдана.

"Юу вэ? Яагаад ийм царай гаргачихаав?" Гэсээр түүний хацранд гараа хүргэвэл Ёнжүн

"Гэртээ харьцгаая"

Мэдээж энэ үгийг тэр хүн дамжуулсан гэдэгт итгэлтэй байна. Очихыг хүсэхгүй байгаа хэдий ч түүний намайг ятгах харцанд яалт ч үгүй дийлдэж байгаагаа мэдэж байв.. Аав гэх хүн үнэхээр л миний сул тал Ёнжүн гэдгийг маш сайн мэддэг бололтой... Хийсэн гэмээ үргэлж түүнээс засуулдаг нь үзэн ядмаар.. Хэрвээ Ёнжүн байгаагүй бол би түүнийг өөрийнхөө гараар дуусгаад энэ хэнд ч хэрэггүй ертөнцөөс явах байсан юм.. зөвхөн нэг л шалтгаанаас болж өдий хүртэл амьд байсан мэт санагдаж байх шив.

"Ойлголоо доо.."

Ёнжүн мэдээж нүүр дүүрэн инээмсэглэл гарган намайг тэвэрснээ толгойг минь зөөлхөн гэгч нь илэн

°MANIA• Where stories live. Discover now