7

902 104 2
                                    

Гарт минь чичигнэн дугарах утсаа мэдэрч байгаа ч сонирхохыг хүссэнгүй. Хэнээс дуудлага ирж байгаа нь тодорхой биздээ? Тийм байтал түүнийг харах хэрэг надад байхгүй биз.

Урт гэгч нь амьсгаа аван хажууд байх вискиний том шилэнд утсаа шидчихээд суудалдаа суун болсон зүйлд итгэж ядахдаа өөрийн эрхгүй л инээмсэглэн дарсаа балгална.. Ингэж тоглож байгаа юм биздээ? Ийм арга ашиглана гэж бодож ч байсангүй.. Хөгжилтэй юм гээч

Мэдээж ийм зүйл болсны дараа гэртээ очиж чадахгүй нь тодорхой.. Үүнээс илүүтэйгээр тэр хүн энэ талаар мэдчихээд мяар царай гаргасан бол гэж бодох төдийд л инээд хүрэх шиг..

"Ким Тэхён чи миний талаар мэдээлэл цуглуулж чаджээ?" гэсээр сүүлийн нэг хундагаа уун хурдхан гэгч нь цүнхээ барьсаар тэр газраас арай гэж л гарах нь тэр.. Одоо л нэг юм цээжинд тээглээд байсан зүйл алга болох шиг шөнийн тэнгэрийг ширтэн инээмсэглэнэ... Сарны тусгал нүдэнд тусахад цаанаа л ер бусын мэт.. Иймхэн зүйл надад ямар ч нөлөө болохгүй гэдгийг тэр мэдэхгүй л байхдаа ? Миний ард өөрийнхөө нэр хүндийг юм бүхнээс илүү тавьдаг хүн байгаа учраас түүнд хир толбо болгохгүйн тулд тэр хүн миний бүх ул мөрийг арилгаж өгдөгт нь заримдаа баярлах юм..

Амандаа дуу аялан чимээгүйхэн гудмаар доош ширтэн алхсаар.. Яагаад ч юм хэн нэгэн араас дагаад байгаа мэт мэдрэмж ар нурууг минь хүйт даалгана.. Хоёр алхам урагшлан нүдээ аньвал түүний араас хоёр алхах нь маш тод сонсогдоно.. Үл ялиг жуумалзсаар хойш эргэн харсан ч хүн алга. Ядаж л харанхуйд намайг дагаж явах хүн байна гэдэг нь санааг минь амрааж байгаа нь инээдтэй биш гэжүү?

"Хүссэн бүхнээ авдаа.. Залхмаар байна"

Гэчихээд гарт байх цүнхээ хойш шидэн түүний зүг харалгүй алхсаар хамгийн ойр байх зочид буудалд орохоор болов. Өрөөндөө орж ирмэгцээ л орон дээрээ хэвтэн тааз ширтэхээс өөр зүйл хийсэнгүй...

Нүдээ цавчин нээхэд Тэхёны найз охин урдаас минь гунигтай гэгч нь нүдээр ширтэж байснаа гарт минь нэг зүйл атгуулах шиг болов.. Алгаа бага багаар дэлгэн нээтэл Тэхён нүдийг минь даран чихэнд нэг зүйл шивнэх бөгөөд "Миний зүйлийг чи хулгайлчихлаа" гэх нь сонсогдох шиг болов..

Яг энэ үед хаа нэгтэйгээс чанга гэгч нь хонхны дуу гаран нүдээ аажмаар нээтэл өчигдөр ширтэн унтаж байсан тааз.. Хаа~ зүүдэнд минь хүртэл Тэхён намайг үзэн ядсан нүдээрээ ширтэж байх шив.. Энэ хараал идсэн өш хонзон хэзээ дуусах бол..

°MANIA• Where stories live. Discover now