"Маргаашдаа бэлэн үү?"
Би инээмсэглэн түүний урд жижиг лаатай бялуу тавьтал тэр их сандарч байгаа бололтой харцаа дальдчуулан
"Юунд билээ?"
Тэр дахиад л мартчихаж.
"Тоглоомын талбай?"
Тэр одоо л намайг ойлгож байгаа бололтой худлаа инээмсэглэн толгой дохиод
"Мэдээж саналгүйдээ"
Бидний онцгой өдөр бүрээрээ ирдэг энэ газар үнэхээр онцгой. Хүүхэд байхдаа бүх зүйлд бууж өгөөд сууж байсан надтай сахиусан тэнгэр таарсан нь тэр. Юу хийхээ мэдэхгүй уйлаад сууж байсан бяцхан Тэхён дээр ирсэн хүнийгээ олон жил хайж явсны эцэст уулзаж дахин дурласан. Яагаад ч юм энэ эмэгтэй анхнаасаа л миний амьдралд байх ёстой байсан хүн шиг.
"Санаж байна уу? Надтай тоглох гэж гарч ирэх болгондоо аавдаа загнуулаад чирэгдэж явдаг байснаа?"
Би лаагаа асаан түүнтэй таарч байсан гулсуурын хажууд суувал тэр их бодлогшрон зогсож байснаа санаа алдан
"Үнэхээр хуучны надад тийм их хайртай юму?"
"Тиймээ. Тэгээд л олон жил хайсан байж таараашд" хэмээн инээмсэглэн түүнлүү харвал тэр их л дурамжхан байгаа харагдана. Ийм байхыг нь ч харахыг хүсээгүй дээ сургуулийн үдэшлэгт явж түүний сэтгэл санааг засахыг хичээхээс өөр аргагүй шив?
Үдэшлэг тарах дөхөхөд тэр манай сургуулийн хамгийн их зантай хүйтэн эмэгтэйтэй ямар нэг зүйл ярилцаж байгаа мэт харагдах бөгөөд би ч тэднийг ярилцаж дуусмагц түүний хажууд очвол тэр намайг хармагцаа л тэвэрч аван
"Тэхёнаа. Би олчихлоо!"
Тэр согтчихсон бололтой энэ өгүүлбэрээ дахин дахин давтан хэлэх бөгөөд чихрүү минь ойртон
"Чиний хайр чамтай ийм ойрхон байж шүүдээ.. Түүний орыг булааж чамайг хүчээр өөрийн болгох санаа минь бүтэхгүй бололтой."
Түүнээс сонссон хамгийн сүүлчийн өгүүлбэр бол энэ. Түүнийг амиа хорлосон гэх мэдээний дараа дэлхий нураад унах шиг л! Уур минь буцалж зөвхөн өшөө авах тухай л толгойд минь эргэлдсээр.
Түүнтэй хамгийн сүүлд уулзаж байсан тэр эмэгтэй... Түүнээс өөр хүн байхгүй. Тэрэнтэй уулзсанаас хойш тэр өөрчлөгдчихсөн.. Хэжи гэдэг охиныг урдаа сөхрүүлэн түүний араас явуулах хэрэгтэй... Буруу л хүнээрээ оролдож байна даа!