"Миний охин хүн сүрдүүлэх хүн биш"
Захирал түүнд олон удаа бөхийн цуурхал тарааж байгаа хүүхдэд анхааруулна хэмээн түүнийг тайвшруулахыг оролдоно.. яг л эзнээ харан онгирч байгаа гөлөг шиг.
"Хэжиг муу хэлсэн хүүхэд бүрт хариуцлага тооцох болноо"
Захирал урд нь хөлөө ачин суух эцгийн минь тамхыг асааж өгөн хажууд нь суух үед түүний ард тамхи татах хориотой тэмдэг харагдана... Ингээд л мөнгө хүчтэй гэж хэлээд байхад..
"Хэрвээ тэгвэл танд найдлаа шүү" гэсээр тэр урьдын л адил энгэрээсээ дугтуйтай мөнгө гаргаж ирэн түүнлүү түлхтэл захирал инээсээр өнөөх мөнгийг нь аван түүнд дахин бөхийгөөд
"Хэжиг надад даатга!"
Ингэсээр тэр өрөөнөөс гарч явахдаа намайг дуудах бөгөөд би ч гарах эсэхдээ эргэлзэн зогсоно...
"Би уулзахгүй гэж хэл!"
Би захиралын өрөөнд байх буйдан дээр суун түүний туслахруу дохьтол тэр ч гүйж гаран түүнд үгийг минь дамжуулна. Ийм нөхцөлд түүнтэй уулзаж байснаас үхсэн минь дээр биз. Сургууль дээр тэр тэнэг үйлдэл гаргаж болохгүйг сайн мэдэж байгаа...
Ингэсээр тэр охины хэрэг шийдэгдэн амиа хорлосон хэргээр хаагдаж 7 хоног сургуульдаа ч явалгүй гэртээ амарсны эцэст ангидаа орж ирлээ. Тэр үед хаалганы дээрээс хувинтай зүйл унаж ирэхийг харсан хэрнээ л хөл минь огтхон ч хөдөлсөнгүй..
Харин урд ширээнд байсан хүүхэд шууд л босож ирэн намайг хойш түлхэн өнөөх хувинтай угаадсыг өөр дээрээ асгуулах нь өрөвдөлтэй ч юм шиг...
Тэр нүүрээ арчин доош харах үед нь би түүнрүү хэсэг харж зогсож байгаад үл ялиг инээмсэглэн цүнхэнд байсан түрийвчээ түүнд өгөөд
"Явж хувцас худалдаж ав. Муухай үнэртэй байна" гэтэл тэр хэлсэн үгэнд минь уурлах биш харин ч баярласаар толгой дохин хажуугаар минь зөрөн гарах нь тэр.
Би цүнхээ үүрэнгээ
"Битгий намайг оролдох гээд азаа үзээрэй" хэмээн чанга гэгч нь орилчихоод суудалдаа суун харвал ширээн дээр минь алуурчин хэмээн сийлчихсэн байгаа харагдав.
Инээдтэй юм.. ийм зүйл хийлээ гээд бүх зүйл шийдэгдэх юм шиг аашлах нь арчаагүй л хүний хийх үйлдэл биш гэжүү?
"Хах! Энийг бичсэн хүн байна уу?"
Би суудлаасаа босон ширээрүүгээ заатал хэн нь ч юу ч дугарсангүй бүгд л надаас харцаа бууруулна. Хамгийн инээдтэй нь ийм зүйл хийх ганц л хүн байгаа гэж би мэдэж байна. Цонхон талд чихэвч зүүн цонхруу ширтэж байгаа тэр залуу...