"Энд алга. Царайг нь мэдэх үү?"
"Хэрэггүй ээ. Хаяж үзэе"
Хүмүүсийн ийн хоорондоо ярилцах нь цаашилсаар бүр мөсөн алга болоход Тэхён тэндээс холдон эргэн тойрноо харснаа надруу толгой дохин гарч ирж болохыг сануулна. Би ч түүний араас гарвал үнэхээр л тэдний тоос ч үлдээгүй байх шив.
"Юу.. баярлалаа"
Утсаараа оролдон доош ширтэх түүнд баярласнаа хэлэхэд тэр их л гайхсан мэт харснаа харц нь зөөлрөн үл ялиг инээмсэглээд
"Чамаас ийм үг гардаг байхнээ?"
Мэдээж..би чинь хүн биздээ? Воаа тэр арай намайг хүн ч гэж боддоггүй байсан юм биш биздээ?
"Я.яагаад намайг үнссэн юм?"
Тэр намайг ийм асуулт асууна гэж бодоогүй бололтой утсаа халаасандаа хийн ёжтой гэгч нь инээснээ
"Юу? Үнссэн гэнээ? Чи согтуу болохоор л төсөөлөө биз!" Гэснээ хурдан алхаж эхлэхэд нь уруулдаа гараа хүргэн түүний араас ширтэнэ. Яалтчгүй жинхэнэ байсандаа?.... Түүнийг хүсдэг ч гэлээ ийм донтой зүйл төсөөлнө гэж байхуу?
Нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар Тэхёны араас алхаж байтал тэр надруу мөнгө сарвайснаа
"Буудалд хоно. Битгий намайг дагаад бай"
Тэр хэдий ууртай мэт харагдах гэж хичээж байгаа ч нүд нь надад санаа зовсон мэт харагдана.
"Баярлалаа"
Түүний янзыг үзэн нүүр дүүрэн инээмсэглэтэл Тэхён уруулд минь хүрэн инээхийг минь болиулахдаа зогтусан надруу ширтэх нь хацар халуу дүүгүүлж дахиад л зүрхээр минь тоглож эхлэх шиг..
Тэр намайг улайсныг анзаарсан бололтой инээх аядан юу ч хэлэлгүй утсаар ярин цаашлах бөгөөд би ч хамгийн ойрхон тааралдсан буудалд орж ирмэгцээ л орон дээрээ хэвтэн нүдээ аньлаа.. Хурдан цохилох зүрхэн дээрээ гараа тавин өнөөдөр болсон зүйлсийг нэг нэгэнгүй бодон өөрийн эрхгүй аз жаргалын эндорпин ялгарах шиг..
Түүнээс болж би үнэхээр их өөрчлөгдөж байгаагаа анзаарч байв.. Үргэлж бусдын дээр байхыг хичээж ирсэн ч хэний ч төсөөлөөгүй үзэн ядагчдаа дурлана гэдэг.. Намайг бүрэн өөрчилж байх шиг! Мөнгөгүй байсан ч хүнд сайн болно гэж байдаг бололтой. Ямар ч хариу нэхэхгүй хайр.
Утасны сэрүүлэгт нүдээ аажмаар нээн цагруу харвал хичээл ороход 1цаг л дутуу байх бөгөөд хувцасаа ч сольж амжихгүйгээ мэдэн бушуухан л сургуулийн зүг хурдлана. Замдаа жижигхэн сүү худалдаж аван соруулыг нь амандаа зуусаар сургуулийн хашаанд орж ирмэгц өнөөх дорд үзсэн харцнууд намайг бүчин авахтай зэрэгцэн гарт байх сүүг минь цохин газар унагах нь тэр.