00

2.5K 148 1
                                    

"Яагаад? У Сэүн, яагаад?" хэмээн нам бөгөөд цөхөрсөн өнгөөр хэлэх охины хоолой хэтэрхий сул байсан ч зөвхөн хоёр хүн л байх жижиг хоосон өрөөнд түүний хэлсэн бүхий л үгс охины өөдөөс харан зогсох хүүгийн чихэнд төвөггүй хүрч байлаа.

Хүү юу ч хэлсэнгүй. Түүний өтгөн хар хөмсөг багахан зангирсан байх бөгөөд тэр охин руу өөрийн юу ч үл өгүүлэм харцаараа чимээгүй л ширтэнэ.

"Сэүн надад хэл л дээ. Гуйя" хэмээн хэлэх охины хоолой энэ удаа багахан сааралтан нүдэнд нь нулимс цийлэгнэжээ.

Сэүн: Ким Сора, Чи шалтгааныг нь мэднэ шүү дээ.

Удаан чимээгүй зогссон хүүгийн хоолойг эцэст нь нэг сонсоход зуны зөөлөн салхи шиг дулаан, хаврын анхны бороо шиг догдлом байсан ч түүний хэлсэн үг охины зүрх сэтгэлийг хүйтнээр хайрч байсан юм.

Тийм шүү дээ. Охин өөрийнхөө асуусан асуултныхаа хариултыг хамгийн сайн мэдэж байсан ч энэ олон жилийн дараа эсвэл ямар нэгэн гайхамшигаар шөнө болгон одонд шивнэдэг хүсэл нь биелээд хүүгийн сэтгэлийг өөрчлөгдсөн байгаасай гэж хүссэн нь энэ байсан ч тэр хэнийг хуураад байгаа юм бэ? Сорагийн урд зогсох түүний чин сэтгэлээсээ хайрладаг хөвгүүний сэтгэлд өөр нэгэн бий. Сора хэлэхийг хүсэв. Би Шин Мина аас юугаараа дутуу гэж? Түүнд байгаа юу надад байхгүй байгаа юм бэ? гэж асуухыг хүссэн ч Шин Мина хэнтэй ч харьцуулж боломгүй хэтэрхий үзэсгэлэнтэй нэгэн байсан юм. У Сэүн ий зүрх сэтгэлийг өөрийн болгохоор тийм л сэтгэл булаам үзэсгэлэнтэй охин.



Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.




A/n: 👉👈 Ene udaad zaaval ene oguullegee duusganaa.

Уйланхай ХанхүүWhere stories live. Discover now