31

803 157 29
                                    

Ээж: "Сора, хичээлдээ явахгүй юм уу? Долоо гуч өнгөрч байна шд ээ" гэхэд нь цагаа харвал долоон цаг дөчин минут болж байв. Хөмсгөө зангидан утсанд ирсэн дуудлага эсвэл мессэж байна уу гэдгийг хэд дэх удаагаа ч юм шалгачихаад цонхоор шагайвал хэн ч алга. Сонин юм даа. Тэр хааччихав.

Ээж: "Тэхён ирээгүй байна уу?" гэхэд нь толгой сэгсэрвэл

Ээж: Залгаж үзсэн юм уу?

Би: Мм. Зөндөө залгасан ч утсаа авахгүй байх юм.

Ээж: "Тэгвэл түүнд ажил гарсан юм байлгүй дээ, инээгээд л чамайг хүлээж байдаг хүүхэд. Урвайж суугаад байлгүй хурдан явахгүй бол хоцорлоо шүү!" гэхэд нь дуртай дургүй толгой дохисоор сургууль руу явах замдаа түүнд юу болсон байж болох тухай бодолд автана.

Өмнө нь хэзээ ч ийм зүйл болж байгаагүй юмсан. Өөр ажил гарсан бол над руу заавал залгаж хэлдэг хүн дээ. Утсаа ч хүртэл авахгүй хэмээн бодон явахад нэг л муу совин татаад явчхав.

Сургуулийн гадна ирэн машины зогсоолыг шалгахад Тэхёны шар өнгийн спорт машин байж байгаа нь бүр л сонин санагдуулна. Намайг орхиод ирчихсэн юм байх даа? Өөдгүй залуу чинь нэг ч үг хэлэхгүй яачихсан юм бол оо?

Сургууль руу ороод хамгийн түрүүнд өөрийнхөө биш Тэхёны анги руу зүглэсэн ч түүнийг бэлтгэлтэй байгааг санан анги руугаа явав. Завсарлагаанаар л уулзья.






______________________________

Хэвон: "Яасан юм? Санаа алдаад л суугаад байх юм" гэхэд нь толгойгоо сэгсрэн

Би: Одоо хэддүгээр цаг орох билээ?

Хэвон: Гурав.

Ашгүй энэ цагийг л тэсчихвэл Тэхёнтой уулзаж юу болоод байгааг асуух хэрэгтэй. Магадгүй зүгээр л бэлтгэл нь эрт эхэлсэн байж болно. Тэгээд миний дуудлагыг анзаараагүй байх гэж бодон өөрийгөө тайвшруулахыг хичээсэн ч муу бодлууд толгойд орж ирэхээ болихгүй байлаа.














______________________________

Ахиад л алга. Цайны цаг болон дээвэр дээр түүнийг хүлээгээд арван минут өнгөрч байгаа ч ахиад л тэр алга. Уг нь надаас өмнө ирчхээд хурдан ирсэнгүй гээд гомдлоод сууж байдаг юмсан. Ингээд байгаад байвал тэр бүр ирэхгүй юм шиг санагдан хоолны заал руу орон хайхад түүнийг олох тийм ч хэцүү байсангүй. Учир нь сагсны багийнхан өмсгөлтэйгөө нэг ширээнд сууж байсанд. Тэдэн дунд Сэүн байхгүй байгааг анзаарахдаа санаа амран Тэхёны сууж байгаа ширээний урд ирэв.

Уйланхай ХанхүүWhere stories live. Discover now