21

847 122 20
                                    

Тэхён: "Hey girl" гэсээр сургуулиас гаран явах гэж байсан намайг дуудах бөгөөд хэдий сонсоогүй мэт явах гэж байсан ч Сэүний үг толгойд эргэлдэнэ.

"Тэхёныг өөртөө дурлуул"

Сэүнд хэцүү байгаа. Бас би түүнийг эдгээж өгхийг хүсэж байна.

Би: Яасан?

Тэхён: Гэр лүүгээ явах гэж байгаа биз дээ? Суучих.

Би: Гэр лүүгээ биш ээ. Номын сан.

Тэхён: "Юу? Яах гэж байгаа юм? Арай ном унших гээд байгаа юм биш биз дээ" гэхэд нь үг дуугаралгүй түүн рүү ширтэхэд тэр чанга хөхрөн

Тэхён: "Гайхалтай! Үнэхээр ном унших гэж байгаа юм байна" гэхэд нь ямарч шоолох зүйл байхгүй байхад намайг гоочлоод байгаа түүнд уур хүрэн тоохгүй орхих гэж байтал тэр гарнаас барин зогсоогоод

Тэхён: Хүргээд өгье.

Би: Хэрэггүй. Би өөрөө явчихна. Угаасаа ариун газар луу явах гэж байгаа болхоор чам шиг чөтгөр тэнд орвол ууршаад алга болчихно.

Тэхён: "Уучлаарай даа. Уучлаарай. Үнэхээр л одоо үед номын сан явдаг хүн байдаг гэж бодож байгаагүй болхоор гайхсан юм" хэмээн үнэхээр л гэмшсэн янзтай хэлхэд нь гайхаж орхив. Би өөрөө ч түүний үйлдлийг тийм ч хүндээр тусгаж аваагүй байхад тэр ийм хурдан уучлалт гуйчихаж байгаа хэрэг үү?

Би: "За яахав" гэсээр түүний машинд орж суухад тэр тун удалгүй ардаас ирэн жолоочийн суудалд суув.

Тэхён: Бүсээ зүүсэн биз, хөдөллөө шүү.












Би: "Чи итгэлтэй байна уу?" хэмээн түүний биеийг дээрээс нь доош гүйлгэн харсаар асуухад тэр хөмсгөө өргөн

Тэхён: Юундаа гайхаад байгаа юм? Би номын сан орж ном уншиж болхоо байчихаа юу?

Би: Үгүй л дээ. Гэхдээ чи л өөрөө саяхан намайг шоолоод байсан биш бил үү?

Тэхён: "Тэр чинь саяхан болсон явдал. Одоо биш" гэсээр миний өмнө гаран алхахад нь хэлэх үггүй болон ардаас нь чимээгүй орход номын сан урьдын адил цөөхөн хүнтэй мөн нам гүмхэн байв.

Бодлоо цэгцэлж тархиа амраахад хамгийн тохиромжтой газар биш гэж үү? Уг нь тийм л зорилготой ирсэн боловч Ким Тэхёноос болоод энэхүү санаа минь бүтэхгүй гэдгийг таамаглахдаа түүхэн ном байдаг тавиураас таалагдсан нэг номоо сугалж авчихаад хоосон ширээнд очин суухад Тэхён ч бас нэг ном сонгосон бололтой миний өөдөөс харан суув.

Уйланхай ХанхүүWhere stories live. Discover now