34

732 126 46
                                    

Түүний надад өгсөн үнсэлт дуусан тэр надаас уруулаа салгасан ч бидний хооронд жаахан л ойртох юм бол ахин түүний уруулыг амтлах зай байх аж. Сэүний над руу ширтэх нь мэдрэгдэх ч би түүн рүү харж чадахгүй доошоо харан, чимээгүй орчинд тод сонсогдох амьсгалыг нь сонсон зогсоно. Хачирхалтай нь түүний амьсгалах чимээ намайг тайвшруулж байсан юм.

Тэр минь над руу яаж харж байгаа бол? Нүдэнд нь юу нуугдаж, толгой дотор нь юу бодогдож байгааг нь мэдэхийг хүсэв ч түүн рүү харах зориг надад алга... Гэм хийчихсэн юм шиг, түүний өмнө буруутай юм шиг мэдрэмж төрж байгаа учраас.

Сэүн: Над руу хар

Сэүн: "Ким Сора" гэхэд нь түүн рүү арай ядан толгойгоо өргөн ширтэхэд тэр нүд рүү минь хэсэг харж байснаа гунигтай инээмсэглэн алгаараа даран таглаад

Сэүн: Өмнө нь чиний нүднээс би хэзээ ч эргэлзээ олж харж байгаагүй. Гэтэл одоо нүд чинь эргэлзээгээр дүүрч. Энэ эргэлзээ нэг л өдөр ул мөргүй арилах болно оо. Надад итгээрэй.













"Сора эгч ээ"

"Эгч ээ" гэх дуу ардаас гарсаар намайг дуудаж байгаа эсэхэд эргэлзэн тоохгүй байсан ч өнөөх хоолой тодорсоор бугуйнаас минь хэн нэгэн татах нь мэдрэгдэн эргэж харвал ахлах ангийн дүрэмттэй охин зогсож байв. Намайг эргэж харсан даруйд тэр гараа татаж авах бөгөөд нөгөө гарт нь жижиг ягаан цаас шиг зүйл харагдах нь сонирхол татна.

Энэ охиныг өмнө нь харж байгаагүй юм байна. Нийгмийн амьдралдаа идэвх муутай над шиг хүнийг мэдэх хүн ховор л баймаар... Намайг яаж мэддэг юм бол гэх бодолтой зэрэгцэн тэр өөр лүү нь ширтээд байсан болохоор ичсэн бололтой хоолойгоо засан үсээ хойш нь чихнийхээ ард хийгээд

"Уучлаарай, биед тань албаар хүрээгүй юм шүү. Барихгүй л бол та яваад өгчих юм шиг санагдаад" гэхэд нь юу гэхээ мэдэхгүй байхад тэр ахин хоолойгоо засан

"Юу нөгөө" гэсээр гүнзгий амьсгал аван гаргаад

"Үүнийг Тэхён уббад дамжуулаад өгч болох уу?" гээд өнөөх ягаан цаасаа сарвайхад нь захидал байсан гэдгийг нь тогтож харж байж л ойлгов.

Ягаан цаасан дээр улаан зүрхтэй стикер харамгүй наасан байх бөгөөд юуны тухай гэдэг нь асуугаагүй байсан ч ойлгомжтой. Тэхёнд сэтэглээ илчилж байгаа юм байна гэх бодол орж ирэхэд гэнэт л түүний царайг шинжиж эхлэв. Цагаан арьс, ягаан уруул, туранхай бие, давхраатай алаг нүд, жижиг хамар. Хүүхэлдэй шиг юм. Яагаад гэдгийг мэдэхгүй ч энэ охиноос болоод өөрийгөө голон өөлөх мэдрэмж цээжийг бүрхэж аль болох түүнээс хол баймаар санагдана.

Уйланхай ХанхүүWhere stories live. Discover now