22

851 136 24
                                    

"Ким Сора!" хэмээх дуунаар алхаагаа зогсоон хойш эргэж харах эсхээ шийдвэрлэж ядан байхад хоолойн эзэн аль хэдийн өмнө минь тулан иржээ.

Шин Мина: Хараад байгаарай! Тэнэг өлөгчин. Хүний шавхрууг долоож амьдрахаа хэзээ болих юм?

Би: "Амаа мэдэж хүнийг доромжил! Байнга л надад яаж төвөг удхаа боддог юм уу хаашаа юм" гэчхээд түүнтэй орооцолдвол олигтой зүйл болохгүйг мэдэх тул тоолгүй явах гэж байхад тэр гарнаас минь татан зогсоогоод

Шин Мина: "Тэхёноос хол бай!" гэхэд нь түүнийг үнэхээр л Тэхёнд сайн болчихсоныг нь ойлгохдоо ёжлон инээмсэглээд

Би: Юу?

Шин Мина: Түүнээс хол бай гэж байна.

Би: "Би яагаад чиний үгэнд орж түүнээс зайгаа барих ёстой юм. Мм?" гэхэд тэр нааш хоёр алхам ойртоод

Шин Мина: "Харж байна уу? Чи бол шавхруу долоогч. Эхлээд Сэүн харин одоо Тэхён уу?" гэхэд нь түүнийг шоолон байсан харц минь ширүүн болж хувираад

Би: "Амаа тат! Сэүн хэзээ ч чинийх байгаагүй юм шүү. Тэхёны тухайд гэвэл түүний чамд дурлахгүй байгаа нь хараал идсэн миний буруу биш" гэхэд тэр яг л онигоо сонссон мэт хөхрөөд

Шин Мина: Сэүн минийх байгаагүй гэсэн үү? Яа, Ким Сора наад нүдээ нээгээд сайн хар л даа. Сэүн биеэрээ чамтай хамт байгаа ч цаг, минут, секунд бүрд намайг үгүйлсэндээ галзуурах гэж байгаа гэдгийг би сайн мэднэ.

Би: Үгүй ээ, чи юу ч мэдэхгүй. Сэүний тухай өчүүхэн чинээ ч зүйл мэдэхгүй байж мэддэг юм шиг ярихаа боль!

Шин Мина: "Тийм гэж үү? Тэгвэл шалгаад үзхэд л болох юм биш үү?" гэсээр ёжтой инээмсэглэнэ.

Би: "Чи юу яриа-" хацранд хүчтэй цохилт мэдрэгдэн халуу дүүгэж эхэлхэд түүн рүү том харсаар

Би: "ЯМАР НОВШОО ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ?" гэсээр аль болох хариу цохихгүй байхыг хичээсээр асуувал тэр ахиад намайг алгадан түүнийхээ дараа ахиад тэгээд ахиад цувуулан алгадаж орхив.

Шин Мина: "Чи чинь яачихсан юм бэ? Юундаа зүгээр зогсоод байгаа юм? Дайраач!" гэхэд нь эргэн тойронд цугларсан хүмүүс рүү харцаа гүйлгэн илүү том асуудал болхоос өмнө эсвэл зүгээр л Шин Минаг гэмтээх юм бол Сэүн намайг үзэн ядна гэсэн айдсаас болоод гүнзгий амьсгаа аван энэ газраас хурдхан явхыг эрмэлзэн эргэж харан алхаж эхэллээ.

Шин Мина: Чи зугтааж байгаа юм уу?

Нэг алхам.

Шин Мина: Хулчигар новш.

Уйланхай ХанхүүWhere stories live. Discover now