23

946 134 25
                                    

Сэүн: "Минаг оролдох хэрэггүй гэж сануулсан байх аа! ЯАГААД ТЭГЖ БАЙГАА ЮМ!" хэмээн хоёр мөрнөөс минь чанга базах бөгөөд түүний нүднээс дальдчин байхдаа урд минь харагдах зурагт руу ширтэнэ.

Сэүн: ЮМ ДУУГАРААЧ!

Би юу хэлэх ёстой юм бэ Сэүн? Намайг юу ч гэж хэлсэн чи Шин Минаг хамгаалсан хэвээрэй л байх болно шд ээ. Миний амнаас ямарч үг гарсан чи сонсож өгөх юм уу? Толгойг минь энгэртээ наагаад бүх юм сайхан болно гэж тайтгаруулах юм уу? Үгүй. Чи хэзээ ч тийм зүйл хийхгүй. Харин нэг л үг дуугарах юм бол тэр үг ямарч үг байсан эргээд буцахдаа зүрхийг минь хэдэн мянган удаа сийчиж орхино.

Сэүн: Салцгаая.

Түүний гэрт ирээд анх удаа түүний нүд рүү эгцэлж харсан минь энэ байв. Харин тэгэхдээ нүднээс нь залхсан байдал олж харсан юм.

Би: Ю.юу?

Сэүн: Чи бас би гурван удаа хуурамчаар үерхсэн. Энэ хугацаанд чиний бас миний хэн хэний цаг хугацаа дэмий өнгөрлөө.

Чи, би. Чиний, миний. Хэзээ ч бидний болохгүй энэ үгнүүд...

Би: "Дэмий гэнэ ээ? Үгүй. Надад энэ хугацаа дэмий байгаагүй. Миний буруу Сэүн. Намайг уучлаач дээ" гэхэд энэ удаа миний гар түүний мөрөн дээр тавигдсан байв.

Сэүн: "Миний хувьд хангалттай" гэсээр тэр гарыг минь тавиулан өрөөгөө зүглэх бөгөөд түүний ардаас өрөөнд нь дагаж орход өмнөх шигээ Шин Минагийн зургаар дүүрэн биш байсан нь зоригийг минь нэмэв.

Би: "Сэүн. Гуйя. Битгий надад ингэж ханд л даа. Гуйж байна. Битгий надаас яв" гэсээр түүний өмнө сөгдөн суухад тэр намайг энэ өрөөнд байхгүй мэт л аашлана.

Уйлхаас залхаж байна. Өнөөдрийг хүртэл урсгасан бүх нулимсын минь хариу ердөө л энэ гэж үү? Үүнээс цааш надад түүнтэй байх ямарч боломж гарахгүй түүнийг дахиж харахгүй гэж бодход л толгой харанхуйлж зүрх хэдэн мянган хэсэг болж буй мэт мэдрэгдэнэ. Түүнгүй бол би үгүй. Яасан ч түүнийг алдаж чадахгүй. Ямар ч хамаагүй аргаар түүнийг үлдээнэ. Ямар ч хамаагүй аргаар...

Би: Сэүн. Би одооноос эхлээд илүү сайн охин байхаа амлая.

Би: Сэүн.

Би: Би чамд ямар их хайртай билээ дээ?

Нүдээ анин гурав тоолчихоод гүнзгий амьсгаа аван өөрийгөө тайвшруулна. Тэгээд өмсөж буй сорочкон цамцныхаа товчыг нэг нэгээр нь тайлж эхэллээ.

Уйланхай ХанхүүWhere stories live. Discover now