13

837 115 18
                                    

Ням гараг, өглөөний 06:24 минутанд Сэүн намайг гэрийнхээ гадна хурдан гарч ирхийг хэлээд утсаа таслав. Түүний энэ л дуудлага толгой дээр минь байсан үүлcийг бүгдийг нь хаашаа ч юм хийсгээд явуулчих шиг л боллоо. Яаран сандарсаар шүүгээнээсээ хувцас цуглуулан өмсөх тэрхэн хугацаандаа үнэхээр л өчигдөр түүнд ажил гарсан бас магадгүй надаас уучлалт гуйх гэж ирсэн байх гэх бодол төрж өөрийгөө бүр л догдлуулсаар толинд харвал харин өөрөөсөө цочин бараг л ээжийг сэрээх шахав.

Өчигдөр орой гэртээ ирхэд ээж унтаагүй намайг хүлээж байсан ба дуудлага болон зурвасанд нь хариулаагүй мөн хэтэрхий орой гэртээ ирсэн учраас хүртэх ёстой зүйлээ буюу нэг сайн загинуулж авчихаад өрөө рүүгээ ороод орон дээрээ биеэ тавив уу үгүй юу ухаан мэдрэлгүй мэгшиж эхэлсэн билээ. Ээжид зэмлүүлсэндээ биш юм шүү.

Хавдсан нүдээ яаж аргалхаа мэдэлгүй хүйтэн усаар нүүрээ сайтар угаан Сэүнийг гадаа хүлээж байгааг санахдаа догдлон инээгээд ээжийг сэрээчихгүйхэн шиг гэтэн явсаар амжилттай гэрээсээ гарч ирвэл Сэүн яг л зогсдог шигээ машинаа налан зогссон байх ба гелдэж янзлаагүй жирийн шулуун үс нь салхинд хаяа нэг зөөлөн хажуу тийш болох бөгөөд түүний энэ төрхийг харсан би ахиж байрнаасаа хөдлөхийг хүссэнгүй. Энэ байдлыг нь илүү удаан ширтэхийг хүссэндээ л...Гэвч энэхүү бяцхан хүсэл минь түүнийг над руу харах үед талаар болж тэр нааш чиглэн алхаад шуунаас минь барин намайг хаашаа ч юм дагуулан хурдан хурдан алхах бөгөөд түүнийг гүйцхийн тулд би бараг л дороо гүйж байлаа.

Тэр ууртай байна. Яагаад юм бол? Өчигдөр түүнрүү хоёр удаа залгасан бас олон зурвас явуулсан болохоор уурлачихсан юм байх даа? Тэгдэггүй л байж. Хог гэж!

Эцэст нь тэр тоглоомын талбайн гадаа ирэн бугуйг минь тавиад нүд рүү минь хилэн шингэсэн нүдээрээ хэсэг чимээгүй ширтэж байснаа хармаанаасаа тамхи гаргаж ирэн татаж эхлэв. Шинэ зүйл. Тэр хэзээнээс тамхи татдаг болчихсон юм бэ?

Хэдий түүнийг юунаас ч юм болоод ууртай байгаа мөн одоо хийх гэж байгаа үйлдлээ хийж болохгүй гэдгийг мэдэж байгаа ч би нүднийхээ өмнө түүнийг тамхи татаад байхыг харж чадахгүй шүү дээ. Биед нь муу.

Түүнийг ахин тамхинаасаа сорох гэхэд нь гарнаас нь булааж аваад газарт хаян дээр нь гишгэвэл тэр ийм зүйл болно гэж бодоогүй тул хэсэг над руу харан басах мэт инээгээд утсаа гаргаж ирэн ямар нэгэн бичлэг тоглуулснаа гарт минь утсаа бариулахад бичлэгийн эхний хоёр секундыг үзээд л юуны тухай бичлэг гэдгийг нь ойлгон түүн рүү гайхан харна.

Уйланхай ХанхүүWhere stories live. Discover now