29

752 157 36
                                    

Би: "Үүнээс болоод л чи намайг өөрийг чинь орхих вий гээд байсан юм уу?" хэмээн мэдрэгдэж буй бүх сэтгэл хөдлөлөө залгин бүр мөсөн далд оруулахыг хичээсээр түүн рүү харахад тэр яг л ямар нэг муу зүйл хийчихсэн хүн шиг толгой гудайлгана.

Би: "Чамайг юу ч буруу хийгээгүй байхад би яагаад орхино гэж" гэсээр түүний эрүүг өргөн өөр лүүгээ харуулав.

Намайг олон шөнийн турш нойргүй хонуулж бараг л амьдаар минь булж орхисон тэр зүйл дуусгавар болчихсон гэнэ. Итгэмээргүй байгаа биз. Сэүн, өөдгүй амьтан. Намайг үйлдэл бүрээрээ ямар өчүүхэн гэдгийг минь мэдрүүлэх юм.

Би: "Сэүн, Шин Мина хоёр саллаа гээд өөрчлөгдөх зүйл юу ч байхгүй. Сэүн түүнээс салаад ахиж надад найдлага төрүүлэн бүр мөсөн намайг сүйрүүлэхийг хүссэн юм шиг байна" хэмээн хүчлэн инээмсэглээд

Би: "Харамсалтай нь найдлага гэдэг зүйл надад юу ч мэдрэгдэхгүй байна. У Сэүнийг хэзээч намайг хайрлахгүй гэдгийг ойлгосон болохоор..." хэмээн хоолойнд тулаад ирсэн өвдөлтийг залиган санаа алдаад

Би: "Би шантарсан бололтой Тэхён аа" гэхэд тэр намайн зөөлөн тэврэн

Тэхён: Зүгээр дээ. Би энд байгаа болохоор зүгээр.







______________________________

Багшийн авчир гэсэн номуудыг бүгдийг нь авсан эсэхээ шалгахаар номын жагсаалтаа нягтлан харвал ашгүй бүх номоо авчихсан байна. Үдийн цайны цаг тул хөл хөдөлгөөн ихтэй байсан болохоор аль болох хүн амьтантай мөргөлдчихгүйг хичээсээр явж байхад утас дуугаран золтой л номнуудаа унагачихсангүй. Мэдээж одоо цагаар хэн залгах нь тодорхой тул багахан инээмсэглэсээр утсаа авахад бодсон хүн минь жигтэйхэн ууртай байгаа бололтой байна уу ч байхгүй яриагаа эхлэх аж.

Тэхён: Яа! Хурдан ирэхгүй юу Ким Сора!

Би: Таван минутаар хоцорч очино гэж хэлсэн шд ээ.

Тэхён: "Өөхө тав гэсэн үү? Одоо та цаг хэд болж байгааг ер нь мэдэж байна уу?" гэхэд нь угаас өөрийгөө тав байтугай минут номын санд зарцуулснаа мэдэх тул

Би: Заза уучлаарай. Номнуудаа тавьчихаад шууд очлоо.

Тэхён: Ном гэнэ ээ?

Би: Мм. Пак багшийн зараалд явж байна.

Тэхён: "Тэрийгээ хэлэхгүй дээ. Би очлоо шүү" гээд утсаа таслах гэхэд нь амжиж түүнийг зогсоогоод

Уйланхай ХанхүүWhere stories live. Discover now