38

837 138 45
                                    

Буми: Алив жаахан холдооч дээ гахай минь! Миний сайхан царай Сорад харагдахгүй байна.

Бура: "Сора чамаас илүү намайг санасан болохоор чи угаасаа камерт багтах шаардлагагүй. Тэглээ ч би гахай юм бол чи ч бас гахай гэсэн үг!" гэсээр Бумиг түлхэхэд түлхэлтээс нь болж утас унан камер нь харлах үед энэ удаа утас Бумигийн гарт орсон байв.

Би: "Та хоёрыг хоёуланг чинь санаж байгаа болохоор амаа татацгаана уу" гэхэд Бура хэлээ гаргана.

Би: "Ээж найзуудтайгаа амралтанд явчихсан байгаа. Уг нь ийм үед та хоёртой хамт охидын үдэшлэг зохиодог байсансан" гэсээр санаа алдан тараг аа сороход

Бура: Харин тийм ээ. Хурдан Солонгос руугаа буцмаар л байна.

Буми: Хмм. Чи л буцахыг хүсэв гэж дээ.

Би: "Харин тийм. Өнөөх Жакоб гээд залуутайгаа жаргаж байгаа юм биш үү та" гэхэд түүний хацар улайх нь камерны цаанаас ч харагдана.

Бура: "Кхм. За тэр ч яахав. Ингэхэд чи ойрд Сэүний талаар ярих аа больчих юм" гэхэд Бумигийн нүд томрон

Буми: "Харин тийм. Би бас гайхаад л байсан юм. Яг хэлэх гэж байсан юм хэлчихлээ" гэхэд нь чимээгүй болон юу гэж хэлэхээ бодох бол ихрүүд ч тэвчээртэй миний юу хэлэхийг хүлээнэ.

Би: "Тэр байна аа. Би Тэхёнтой үерхэж байгаа" гэхэд Бурагийн ам нь ангайн нүд нь томрох бол Буми шүлсэндээ хахан хажуудаа байх усыг уух аж.

Буми: Байж байгаарай. Байж байгаарай. Би сая чамайг Тэхёнтой үерхэж байгаа гээд сонсчихлоо.

Би: "Би Тэхёнтой үерхэж байгаа" гэхэд тэр ч мөн Буратай адил царай гарган гэнэт л видео калл тасарчихлаа. Гайхан юу болсон юм бол гэж бодон байтал хорь гаруй минутын дараа тэд дахиж залгав. Энэ удаад тэд илүү нухацтай царайтай болцхоожээ.

Бура: "Тэгхээр Ким Сора чи сургуулийн хамгийн алдартай халуухан залууг хайрлаж явдаг мөртлөө хамгийн царайлаг халуухан залуутай үерхчихсэн болж байна уу?" гэхэд нь  Сэүн, Тэхён хоёрыг тодотгож байгаа үгсийг сонсон инээд хүрсэн ч толгойгоо зөөлөн дохиход

Бура: Байж боломгүй юм!

Би: Харин тийм ээ. Би ч бас хааяа Тэхён яаж намайг тоосон юм бол доо гэж боддог л юм.

Буми: Биш ээ тэнэг ээ! Сэүнийг хайрлахаа болиод Тэхёныг хайрлах болсон чинь итгэмээргүй байна.

Бура: Наад тэнэг чинь Сэүнийг хайрлахаа болино гэж байхгүй ээ. Хэрвээ тэгсэн гэвэл нар баруунаас мандаж надаас найман ихэр хүүхэд төрөх байлгүй.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Dec 31, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Уйланхай ХанхүүWhere stories live. Discover now