09

795 106 4
                                    

Юу ч болоогүй юм шиг чангаар инээн найзуудтайгаа хов базах тэр үнэхээр шижгийн биш гэж үү? Сэүн тэгж их шархалж шаналж байхад Шин Мина энд түүнийг өвтөгсөндөө бардаад байж байдаг. Өөрийнхөө уурыг чадах бүхий л хүчээрээ барин шүүгээнээсээ хурдхан л авах ёстой юмаа аваад эндээс явхын хүсэл болон байсан ч гэнэт л хүрээд ирсэн Ким Тэхён-оос болоод хийж буй үйлдлээ зогсоон тэдэн рүү анхаарлаа хандуулав. Тэд өөрсдийгөө сургууль дээр байгаа гэдгээ мартчихсан мэт л нялуурах бөгөөд Шин Мина-ийн байгаа байдал үйл хөдлөл бүр нь яг л өмнө нь Сэүнтэй үерхдэг байхдаа хийдэг байсан шиг. Тэдний дүр зураглал миний арай хийн тэсэж байсан тэвчээрийн утсыг таслах мэт болон шууд л шүүгээнийхээ хаалгыг хүчтэй саван тэдний зүг удаанаар алхаж очоод Шин Минаг үстсээр Ким Тэхён-оос салгаж орхив.
Мэдээж надаар үстүүлсэн шулам яаж зүгээр байхав эхэндээ юу болоод байгааг ойлгоогүй мэт байж байснаа нүүр нь шатаж байгаа мэт л улаан болон ямар нэгэн зүйл хэлэх гэж байхад нь түүнд боломж өгөлгүй шууд л чанга гэх ч нь алгадаж орхиод хүчтэй түлхэн газар унагаан дээр нь суугаад амыг нь гараараа таглан

Би: "Хоолойг чинь сонсохоор бөөлжис хүрээд байгаа болохоор түр амаа татаж бай!" гэвэл тэр тийчлэн гараас минь мултархыг оролдовч тэр миний Сэүн-ээр тоглож орхисон учраас энэ удаад зүгээр өнгөрөөж чадахгүй. Тэр намайг хүссэнээрээ цохиж, зодож, харааж болно. Би тэгж их уурлахгүй. Харин Сэүн-ээр оролдох л юм бол би зүгээр суугаад байж тэвчихгүй л болов уу? Надад саад хийх магадлалтай хүмүүс байж магадгүй хэмээн эргэн тойрноо гүйлгэн харвал яг л урьдынх шигээ сурагчид үзэгч болон харин Ким Тэхён зүгээр л харан зогсох аж.

Би: "Юу гээч? Уг нь би чамайг нэг сайхан нүдэж аваад хамаг уураа гаргачихая гэж бодсон ч чамд хүрэх тусам бие минь бузартаж байгаа юм шиг санагдаад байна. Гэхдээ-" гэсээр яг цохих гэж байтал миний нэрийг дуудах нийгмийн ажилтны хоолой гаран бүх зүйлийг тасалдуулж орхив.

"ТА НАР ЮУ ХИЙЦГЭЭГЭЭД БАЙГАА ЮМ! ХУРДАН ТЭДНИЙГ САЛГААЧ!" хэмээн ууртай хашхирахад нь л сурагчид хөдөлж эхлэх ба хэн нэгэн надаас татан Шин Минагаас салгасан нь Ким Тэхён байх бөгөөд би буруу хараагүй л бол тэр тэрхэн хугацаанд над руу эрмэх шиг болсонд нүдээ эргэлдүүлэн түүнээс холдон зогслоо.

Харин надаас салсан Шин Мина над руу дайрах гэсэн ч өөр сурагчид түүнийг барьж байсанд чадалгүй над руу муухай харан

Шин Мина: Өрөвдөлтэй гөлөг! Яасан? Сэүнийг хаячихсан ч гэсэн чамд боломж олдохгүй болохоор нь над руу галзуурсан ямаа шиг дайрч байгаа юм уу? СЭРЧ ҮЗ! Чам шиг гахайг У Сэүн хэзээ ч тоохгүй.

Уйланхай ХанхүүWhere stories live. Discover now