02

910 111 0
                                    

Тэр өдрөөс хойш аль хэдийн сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд маш их зүйл өөрчлөгдөв. Сэүн Шин Минад сэтгэлээ илчлээгүй ч тэд урьд өмнө байснаасаа илүү дотно болсон бөгөөд бараг л хосууд шиг аашлах болсон. Цуг хоолондоо орж хичээлдээ хамтдаа ирж хамтдаа яваад л... Одоо бараг бүх  хүүхдүүд хэзээ Сэүн ийг үерхэх саналаа тавих бол гэдэг дээр мөрий тавьцгааж байна. Харин би, сургуулийн үл үзэгдэгч байсан би, үгүй ээ үргэлж Сэүн ээс салахгүй байнга дагаж явдаг байсан болохоор Сэүн ий сүүдэр гэсэн хочтой байсан намайг тэд тоож харьцдаггүй байсан ч Шин Минатай орооцолдсон тэр өдрөөс хойш бүгд л надтай өөрөөр харьцах болсон. Тэд намайг дээрэлхэж эхэлсэн гэж үү? Үгүй ээ. Харин ч Шин Мина ийн өөдөөс сөрөн зогссоноороо би охидын шүтээн болж хувирсан юм. Эхэндээ гайхаж байсан ч сүүлд нь ойлгосон л доо. Тэд ч бас над шиг Шин Мина ийн алдар нэр, үзэсгэлэнтэй царайнд нь атаархдаг гэдгийг. Тухайн үед тэр бөмбөгийг би хамгийн түрүүнд тэрэн лүү шидчихсэн болохоор өөрийнхөө зөв гэж чичлэхгүй ч эцсийн эцэст тэр тэгж муухай аашлах хэрэг байсан гэж үү?

Гучхан хоногийн хугацаанд болоод өнгөрсөн тэр бүх зүйлсийг надад зүгээр л үзэгчийн суудалд суугаад үзэхээс өөр ямар ч сонголт байгаагүй. Тэгэхэд тэр амлалтыг л өгөөгүй байсан бол би ингээд мод шиг зүгээр зогсоод байж тэвчихгүй байсан байх.

Гурван жилийн л өмнө байсансан. Есдүгээр ангид орсон би Сэүн ий ардаас үхэн хатан гүйгээд гурван жил болсон байв. Энэ үед Сэүнд би хэтэрхий өрөвдөлтэй харагдсан уу эсвэл тэр зүгээр л надаас салахыг хүссэн үү би мэдэхгүй. Гэхдээ тэр энгийн л нэг үргэлжилдгээрээ үргэлжилж байсан өдөр түүний хажууд өөрт тохиолдсон явдлаа шулганан ярьж явсан  үгийг минь таслан миний амьдралдаа сонсож болох хамгийн гайхалтай мөн итгэхэд бэрх тийм л өгүүлбэрийг зөөлнөөр өгүүлсэн юм.

"Ким Сора би чамд боломж өгье"

Би: Айн?

Сэүн: "Хоёулаа үерхэе. Гэхдээ би чамд сайн болсондоо үерхэж байгаа юм биш. Боломж олгож байгаа юм. Биднийг үерхэх хугацаанд би чамд дурлахгүй бол чи ахиж миний ардаас зууралдаж явахаа болино шүү!" хэмээн ямар ч сэтгэл хөдлөлгүй хэлэхэд нь хэтэрхий их баярлахдаа ирээдүйд юу болохыг тооцоололгүй зөвшөөрч орхисон юм. Ном зохиол дээр гардаг шиг Сэүн ийг надад дасаад дурлаж орхино хэмээн сэтгэн бүх зүйлийг эерэгээр бодон төсөөлж явсаар бид үерхэн яг нэг жилийн хугацаа өнгөрсөн байв. Энэ хугацаанд би л илүү гүн  дурлан би л бүхий л алхмийг хийж байсан ч тэрний зан нэгэн хэвийн байсаар л. Гэсэн ч өдийг хүртэл надаас салаагүй учраас жаахан ч гэсэн итгэлийн оч сэтгэл зүрхэнд минь ассаар байсан юм. Нэг жилийн хугацаа бага мэт сонсогдов ч миний хамгийн аз жаргалтай нэг жилийн хугацаа байв. Миний түүнийг бүхий л талаар нь ойлгон суралцсан жил. Нэг жилийн ойгоороо Сэүн ийг баярлуулахыг хүсэн өөрийн хамгийн их зугатааж явдаг нэхмэлийн ажлыг ч хийхээр зориглон эмээгээрээ өдөр шөнөжингөө заалган байж нэхсэн ороолтоо бэлэн болгон өхөөрдөм боодлоор боогоод ардаа нуусаар түүнтэй нүүр тулан зогсох үед түүний хэлсэн хамгийн эхний үг нь сайн уу? Эсвэл ойн баярын мэнд ч биш "Больё" байсан юм. Шалтгаан нь гэвэл бидний энэ нэг жилийн хугацаанд жаргаад догдлоод яваад байсан хүн нь зөвхөн би л байж л дээ. Тэр надад дурлаагүй юм гэнэ. Түүнийг би өнөөдрийг ямар өдөр байсныг санаж байсан эсэхийг мэдэхгүй ч тэр зориудаар намайг өвтгөх гэж ойн өдрөөрөө ингэж хэлээгүй нь тодорхой. Тэгээд тэр надаас амлалтаа биелүүлэхийг шаардсан юм. Хэрвээ би түүнийг өөртөө дурлуулж чадахгүй бол дахиж түүнийг зовоохгүй гэдэг. Гэхдээ азаар эсвэл эзээр жил хамт байсан болохоор тэр надад энгийн найзууд байхыг санал болгосон юм. Ойлгож байна уу? Хайртай хүн чинь чамтай найзууд байя гэвэл ямар санагдах вэ? Найзууд байснаас огт танихгүй хүмүүс байсан нь хамаагүй дээр биз? Гэхдээ хэрвээ бид найзууд байвал ядаж л би түүнтэй хамт байж чадах болохоор энэ нь илүү дээр байж болох ч би зөвшөөрч чадаагүй. Харин оронд нь бидний хоёр дахь тохиролцоо бий болсон нь Сэүн ийг хэн нэгэнд зүрх сэтгэлээ өгөх хүртэл нь би яг л өмнөх шигээ найз эсвэл ардаас нь гүйдэг тэр л галзуу охины дүрдээ эргэж орох ч хэрвээ тэр хэн нэгэнд дуралвал би чимээгүй л түүний амьдралаас алга болох тохиролцоо байв. Хэдий хоёр дахь удаагаа ийм тохиролцоо хийж байгаа ч би өмнөх алдаанаасаа суралцаагүй байв. Түүнийг өөр хүнд дурлахаасаа өмнө надад дурлачихна даа гэж тэнэг юм шиг бодож байсан болохоор. Гэтэл түүх дахиад л давтагдаж тэр надад дурлалгүй өөр хүнд түрүүлээд сайн болчихлоо. Би энэ удаад амлалтаа биелүүлэх ёстой биз дээ? Тэр надад аль хэдийн хоёр боломж өгчихсөн байхад би ахиад нэгийг гуйж чадахгүй. Угаасаа л бүтэхгүй байсан байж. Тэр надад хэзээ ч дурлахгүй байж л дээ.

Энэ хугацаанд надад юу ч хийхгүйгээр зүгээр л бууж өгсөн мэт Сэүн ий инээмсэглэлийг яаж өдөр бүр тэрний дэргэд байхаараа гарч байгааг харах амар байсан гэж үү? Тийм гэж би бодохгүй байна. Цээж хэсгээр минь хөндүүрлэж унтах гэж ор луугаа орох бүрт зүрх хатгуулан өвдөж орой бүр зовооно. Бусдыг Сэүн Шин Мина хоёрын ямар тохирсон төгс хос болохыг ярилцах яриаг сонсох надад аймшигтай байсан. Би тамд байж үзээгүй ээ. Гэхдээ тамд очвол үүнээс их өвдөлтийг мэдэрч чадна гэж бодохгүй байна.

_________________________________________

_________________________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Уйланхай ХанхүүWhere stories live. Discover now