16

790 124 4
                                    

Солонгосын хаа нэгтээ байх томоохон Спорт зааланд өнөөдрийн тоглолтонд оролцох зургаан сургуулийн тоглох болон дэмжих зорилготой олон хүүхдүүд болон багш дасгалжужлагч нар цугларчээ. Энэхүү тоглолтоор Өмнөд Солонгосын хамгийн шилдэг сагсны багийг тодруулдаг бөгөөд мэдээж ялсан баг нь сургуульдаа нэр хүнд болон ихээхэн мөнгийг авч ирээд зогсохгүй хэрвээ аз нь таарч аль нэг тоглогч уригдаж ирсэн зочдын  анхаарлыг татвал тэр Солонгосын багт тоглох боломж ч нээгдэх боломжтой тул энэ тэмцээн сургуулиудын болон сурагчдын хувьд бас нэгэн боломж юм. Тоглолт одоо аль хэдийн дундаа орсон байх бөгөөд онооны самбар дээр Хансул ахлах сургууль 07 оноотой байхад Гимнан ахлах сургууль 03 оноотойгоор ялагдаж байгаа нь тавигдсан байв. Хоёр багийн аль нэг нь шийдэнд бөмбөгөө оруулах бүрт нэг хэсэг нь хашхиран алга таших бол нөгөө хэсэг нь муухай царайлан сэтгэл хөөрөл ихтэй зарим нь амандаа хараал урсган хашлага цохино.

Сора-н талаас:

Би: "У СЭҮН У СЭҮН У СЭҮН" хэмээн түүний гарт бөмбөг ирэх үед бусад хүүхдүүдтэй нийлэн орлилдох бөгөөд тун ч удалгүй тэр амжилттай бултаж явсаар багтаа оноо авхад Хансул сургуулийн дэмжигчид баярлан орлилдоно.

Би: "У СЭҮН САЙН БАЙНА" гэсээр хэтэрхий их сэтгэл хөдлөлдөө автаад ичхээ ч мартан хашхирвал түүний харц над дээр хэсэгхэн тусаад шүгэл дуугархад буцан тоглолтондоо анхаарна.

Тэд нэлээд хэд тоглосны эцэст оноо 11:05 болон хожил манайд ирэв. Хоёр багийн тоглогчид нэг нэгэндээ баяр хүргэн гараа цохилцох бөгөөд мөн дасгалжуулагч багш болон өөр хүмүүстэй уулзалдасных нь  дараа Сэүнийг дуудан дэргэдээ авчираад хөлсийг нь арчин ус өгөх гэж байхад тэр шууд л намайг өргөж аван уруул дээр минь үнсэх ба дараагийн тоглолт эхлээгүй хүмүүсийн анхаарал ялсан багийн тоглогчид дээр байсан энэ үед бүгд л түүний энэ үйлдэлд галзуу юм шиг шуугилдана.

Түүний гэнэт гэнэт өгдөг энэ үнсэлтүүдэд одоо ч дасахгүй би том нүдлэн ичих, гайхах хоёрын завсарт гацчихаад хариу үнсэх ч бодол орж ирээгүй байхад тэр надтай духаа нийлүүлээд

Сэүн: "Мина биднийг ширтэж байна. Битгий хөлдсөн юм шиг байгаад бай!" гэсээр шивнэсэнд өнөөх догдлол сандрал бүгд арилан хөмсгөө зангидхад тэр над руу инээн ахин уруулыг минь үнсхэд энэ удаад түүнд хариу өгөн түүний энэхэн үйлдэл яаж хүмүүсийг тоглолт болж байхад гарсан чимээнээс илүү чанга шуугиулж байгааг сонсоно.

Уйланхай ХанхүүWhere stories live. Discover now