26

1.1K 175 39
                                    

Би: "ТЭХЁН АА" хэмээн цаахан зогсох түүнийг дуудвал тэр нааш харсан ч эргэн цаашаагаа алхаад эхлэв.

Би: КИМ ТЭХЁН!

Би: "ТЭХЁН!" гэсээр түүний ардаас гүйн очоод бугуйнаас нь барин зогсоогоод урд нь гаран

Би: "Дуудаад байхад чинь! Ямар нэг зүйл болсон юм уу?" гэсээр түүний нүүрнээс ямарч инээмсэглэл олж хараагүйдээ хөмсгөө зангидсаар асуувал тэр гарыг минь тавиулан цааш явах гэсэн ч мэдээж би явуулахгүй.

Би: "Тэхён яачихаад байгаа юм бэ?" гэхэд тэр над руу эгцлэн хараад

Тэхён: Сэүн дээрээ очихгүй яасан юм?

Би: "Юу?" хэмээн уулга алдчихаад түүнтэй уулзалдсан сүүлийн уулзалтаа санав.

Мэдээж яаж мартахгүй байж чадах билээ дээ? Тэхён бид хоёр үнсэлцсэн. Хамгийн гол нь тэр үнсэлт орой унтах гээд орондоо орон нүдээ аних бүрт бодогдон толгойд зураглал хэлбэрээр орж ирсэн байхад. Тэгэх бүртээ зүрхийг минь хурдлуулан намайг айлгаж орхисон тэр үнсэлт.

Би яагаад түүний өгсөн үнсэлтэнд догдолсон юм бол оо? Яагаад? Сэүнд хайртай минь үнэн. Гэхдээ яагаад би Сэүнд хайртай байхад өөр нэгний үнсэлтэнд догдлоно гэж? гэх мэт асуултууд оюун бодлыг минь эзлэн Тэхёныг яг хэн гэж хардаг болхоо бодон гашилгасаар өнөөдрийг хүрэхдээ хариултыг нь олж чадаагүй. Бас ахиж бодхыг ч хүсээгүй. Хэрвээ бодоод тунгаагаад л байвал эцэст нь ямар аймшигтай зүйлтэй нүүр тулхыг би мэдэхгүй. Бас Ким Тэхён гэх хүнийг миний хамгийн сайн найз чигээр нь л үлдээмээр байна. Түүнийг амьдарлаасаа арчихыг хүсэхгүй байгаа учраас Сэүний төрсөн өдөр юу ч болоогүй юм шиг л байх хэрэгтэй.

Гэхдээ түүний уурлаад байгаа шалтгаан энэ биш. Сүүлд сонголт хийх болход түүнийг сонгоогүйд л тэр уурлаж байгаа.

Гүнзгий амьсгал аван түүний гарнаас хөтлөн явсаар дээвэр дээр гарч ирэв. Тэгээд эргэж харан толгойгоо гудайлгасаар

Би: "Намайг уучлаарай. Тэр өдөр... Уучлаарай" гэхэд тэр хөнгөхөн санаа алдан

Тэхён: "Чамд удаан уурлаж чадахгүй бололтой" гэхэд нь толгойгоо өргөн түүн рүү инээмсэглэн

Би: "Хэн ч надад удаан уурлаж чададгүй юм" гэсээр цүнхээ ухан бананатай сүү гаргаж ирэн түүнд өгөөд

Би: Бананатай сүү уухаар чи бодогдоод байдаг юм.

Тэхён: Яагаад?

Би: "Хмм. Юу гэж ч тайлбарламаар юм дээ. Яг л чамтай адилхан зөөлөн чихэрлэг амттай" гэхэд аль хэдийн сүүгээ задлаад ууж байсан тэр хахах бөгөөд тэгхэд л өөрийгөө юу гэж хэлсэнээ ухааран

Уйланхай ХанхүүWhere stories live. Discover now