03

858 121 1
                                    

"Мина Сэүн хоёр үнэхээр төгс хосууд биш гэж үү?"

"Харин тийм. Хэрвээ тэд ирээдүйд гэрлэхээр болвол супер царайлаг хүүхдүүд төрөх байх даа"

"Гэхдээ тэр хоёр албан ёсных болоогүй биз дээ?"

"Яа тэнэг ээ, Сэүн Мина хоёрыг ямар дотно болсныг харахгүй байна уу? Үжин надад тэднийг үнсэлцэж байхыг харсан гэж хэлсэн юм чинь!"

"Хөөх гайхалтай! Гэхдээ Минаг үнэхээр Сэүнд сайн гэж бодож байна уу?"

"Юу яриад байгаа юм? Мэдээж шд ээ"

"Үгүй ээ, Чи сайн боддоо. Сэүний сэтгэл ч яахав жинхэнэ гэдэг нь тодорхой. Тэр өмнө нь хэнтэй ч ийм дотно болж байгаагүй шд ээ. Харин Мина? Мина өмнөх сургуульдаа тоглогч охин байсан гэсэн. Хэрвээ Сэүн Минагийн хувьд зүгээр л нэг өнгөрөөд өгөх залуучуудынх нь нэг байвал яах вэ?"

"Арай ч үгүй байлгүй дээ. Чи ер нь хэний тухай ярьж байгаагаа мэдэж байна уу? У Сэүн. Манай сургуулийн хамгийн царайлаг хөвгүүн"

Дахиад л эхэллээ. Эд нар хэзээ ч амаа хамхина гэж мэдэхгүй юм аа. Үргэлж л хэрэггүй юм чалчиж явах юм. Сонсохыг хүсээгүй ч нэг л мэдэхэд сонсчихсон хэрэггүй ярианаас болж өөрөө ч мэдэлгүй уншиж байсан номныхоо хуудсыг базаад хаячихсан байв. Дөнгөж эхнийх нь хуудас байсан юмсан. Хайран ном.

Би: Хөөе та нар жаахан чимээгүй байж болохгүй юу? Энэ номын сан болохоос биш та нарын хий дэмий чалчиж байдаг газар биш! 

"Уучлаарай"

"Юун даа уучлалт гуйгаад байгаа юм? Танихгүй байна уу? Наадах чинь нөгөө Мина руу бөмбөг шиддэг галзуу байгаа биз дээ? Сэүн ий ардаас гүйгээд бүтэл олоогүй азгүй амьтан даа"

Би: Амаа татаад өгөх тийм хэцүү байна уу? Эсвэл тэр Мина шигээ үсдүүлэхийг хүсээд байгаа юм уу?

"Солиотой амьтан! Чорин аа явцгаая"

Гарчгийг нь ч уншилгүй анх нүдэнд туссан номоо аван унших гэж оролдсон ч нэг ч үгийг нь уншиж эхлээгүй байтал сүйтгээд хаячихлаа. Номын сан ч эгчид баригдахгүй байхыг хичээн урсан хуудсаа хармаандаа базаж хийгээд эвтэйхэн шиг номыг хаан байсан байранд нь тавих гэж байхад гарчиг нь нүдэнд тусав.

Би: "Уйланхай ханхүү" хэмээн амандаа шивнэн гарчгийг нь уншихад сэтгэл нэг л хөндүүр байх аж. Ханхүүд ч гэсэн уйлах шалтгаан байдаг гэж үү? Хэрвээ ханхүү уйлж байвал тэр үнэхээр их шаналсан гэсэн үг тийм биз?

Уйланхай ХанхүүWhere stories live. Discover now