18

801 115 5
                                    

Би: "ЯА! У СЭҮН!!" гэсээр амьсгаагаа авч гарган өөрийгөө тайвшруулахыг хичээсэн ч энэ нэг их нөлөө үзүүлсэнгүй.

Би: "Бидний өмнөх болзоо бүтээгүй. Тэрний дараагийнх ч бас. Гэтэл өнөөдөр ч бас өөр ажил гарчихлаа гэж юу гэж байгаа юм?" хэмээн хичнээн зүгээр ярих гэж хичээгээд ч чадалгүй сааралтсан хоолойгоор хэлж орхив.

Энэ удаагийнх заавал бүтнэ гэж бодоод өөрийнхөө зүрхийг тэгж их догдлуулан байж болзооныхоо төлөвлөгөөг гаргаж байхад тэр ядаж өмнөх өдөр нь хэлж болоогүй юм гэж үү?

Сэүн: "Тэгээд надаар яг яалгах гээд байгаа юм? Уучлаарай гэсэн биз дээ?" гэсээр тэр санаа алдан хэлнэ.

Би: "У Сэүн, би зүгээр л энгийн нэг болзоо хүссэн. Ганц л болзоо. Бид тохирсон шд ээ. Чи миний найз залуу шиг байж хүссэн бүхнийг минь хийх ёстой. Санаж байна уу?" гэхэд тэр амандаа хараах бөгөөд түүний ч бас уур хүрч эхэлсэн бололтой хэсэг чимээгүй байж байгаад

Сэүн: "Таван минутын дараа гараад ир" гэсээр утсаа тасалчихав.

Би: "Байна уу? У Сэүн? Байна уу?" хэмээн түүний аль хэдийн харилцуураа салгасныг мэдсэн ч яахаа мэдэхгүй асуух бөгөөд утсаа ор луугаа шидэн яагаад түүнийг ийм хэцүү зантай болхыг гайхан сууна. Гэсэн ч түүний хэлснээр таван минутын дараа гэрээсээ гархад тэр долоо хоногийн өмнө авсан шинэ машинтайгаа гадна ирсэн байв. Ямар нэртэй яадаг машин гэдгийг нь бурхан л мэдэх байх.

Түүнийг ууртай байгаа гэдгийг нь мэдэх учраас цүнхнийхээ оосроос чанга барин машинд орон суухад тэр шууд л хаазаа гишгэн хурдаа авав.

Би: "Сэүн хурдаа хас!" хэмээн бүсээ арай хийн зүүчихээд хэлэхэд тэр яг л миний хэлснийг эсэргээр нь сонссон мэт л хурдаа улам нэмж эхэлнэ.

Би: У Сэүн!

Сэүн: "Бид хоцорч байгаа болхоор түр хугацаанд амаа татаад өгч болох уу?" хэмээн уцаарлангуй хэлхэд нь дуугүй л уруулаа хазан хаа хүрхээ хүлээнэ.

Эцэст нь бид очих ёстой газартаа ирсэн бололтой тэр хурдаа багасган явсаар ямар нэг газрын гражны өмнө ирхэд манаач нь бололтой хүн Сэүнийг харан шууд л хаалга онгойлгож өгөв. Энэ газар Сөүлээс нилээд хол байрлах бөгөөд болзоо хийхэд тохиромжтой газар гэж би бодохгүй байна. Гаднаас хархад граж мэт л харагдсан газар дотроо тэс өөр байх ба магадгүй газар доорх байгууламж? Дэмий л эргэн тойрноо гайхан харсаар байхад одоо л жинхэнэ олон машин тавигдсан машины зогсоолд тэр машинаа байрлуулана. Амьдралдаа ийм их үнэтэй машинууд нэг дор харж байсангүй. Бас жижиг барилга дотроо ийм нууцтай байх юм чинээ ч санасангүй. Энэ юу гээч газар вэ? хэмээн бодож байхад тэр машинаас буух бөгөөд түүний ардаас машинаас гархад тэр үг дуугүй цааш явна.

Уйланхай ХанхүүWhere stories live. Discover now