14

785 110 8
                                    

Бүх зүйл буцан бидний хувьд "хэвийн" гэх хэмжүүртээ маргааш өдөр нь л эргээд оччихсон юм. Тэр яг л надад тэгж харгис хандаагүй юм шиг л аашлан өмнө нь хийдэг байсан зүйлс буюу гэрээс минь авах болон өдрийн цайнд хамт орох үйлдлүүдээ хийсээр л..Би ч ахиж энэ явдлыг сөхөн түүнийг уурлуулахыг хүсэлгүй түүнийг ингээд л хэвэндээ орчихсонд баярлан тэр өдрийг байгаагүй юм шиг л амьдарч байна. Мэдэхгүй юм даа. Сэүнийг яагаад өдийг хүртэл намайг хажуудаа байлгаад байгааг. Түүний Шин Минад одоог хүртэл хайртай гэдэг нь илхэн байхад. Эсвэл үгүй ч байж мэднэ. Үгүй болохоор л тэр намайг хажуудаа байлгаж байгаа биш гэж үү? Надад жаахан ч гэсэн сайн болхоор..

Их завсарлагааан болсныг зарлах хонх дуугарахад үүнийг л хүлээж байсан хүүхдүүд багшийн өгөх даалгаврыг ч тэмдэглэж авалгүй бүгд л шуугилдан ангиас гарах бөгөөд угаас л ийм зүйл болохыг мэдэж байсан багш ард нь толгойгоо сэгсрэн үлдэх бол би хамгийн сүүлд ангидаа үлдэн тав орчим минут суусны эцэст ангийн хаалга онгойн Сэүн орж ирэв.

Би: "Танай ангид математик орсон биз дээ? Ядрав уу?" гэсээр түүн рүү очин толгойг нь илээд хармаанаасаа тоортой чихрээ гарган өгвөл тэр өгсөн чихрийг минь халааслан толгойгоо сэгсрэн хоолны заал руу хамтдаа явав.

Бид үерхээд аль хэдийн 99 хонож байгаа ч хүүхдүүд одоо хүртэл биднийг харь гаригийн хүмүүс харж байгаа мэт л ширтдэг хэвээр. Аргагүй л дээ. Язгууртан ханхүү тариачин охинтой үерхсэн нь тэдний хувьд саяд ганц харж болох тийм л зүйл биз.

Хоолоо авчихаад үргэлж суудаг ширээн дээрээ суун илүү зүйл ярилгүй идэж эхлэх бөгөөд өнөөдрийн цэсэнд ногоон вандуй саладан дунд  байсанд вандуйнуудыг тавагнаасаа ялгаж аваад Сэүний аяган дотор хийхэд тэр дуугүй л ялгасан вандуйнуудыг минь иднэ.

Би: Маргааш хичээл тараад чамд ямар нэгэн чухал төлөвлөгөө байгаа юу?

Сэүн: "Мэдэхгүй ээ. Яасан?" гэхэд нь санаа алдан толгой сэгсрээд

Би: Юу ч биш дээ. Зүгээр л асуусан юм.

Маргааш бидний 100 дахь өдөр. Тэр санахгүй байх шиг байна тийм үү?
Түүнийг санахгүй байлаа гээд сануулах гэж хичээсэнгүй. Бас болзоо ч товолсонгүй. Иймэрхүү өдрийг хосуудын нэг нь нөгөөдөө өмнөх өдөр нь сануулдаг зүйл биш шүү дээ. Бас хэрвээ болзоо товлоод ахиад л тэр ирэхгүй ахиад л би шөнөжин уйлж хонох болвол хэн намайг аргадаж өгөх юм бэ?

Өнөөдөр яагаад ч юм урьдынх шигээ түүнд хичээл дээр болсон явдлуудаа болон багш нарын ямар өөдгүй байсныг гомдоллож ярьсангүй. Зүгээр л яримааргүй санагдаад. Харин оронд нь хоолоо идхээ зогсоогоод түүнийг ширтэж эхлэв. Сая сүүлд орсон хоёр цаг англи хэл байсан бас өнөөдөр нэг дэх өдөр болохоор ярьхаас ч залхуу хүрсэн байх. Тэр ч намайг нэг дэх өдөр болгон иймэрхүү байдалтай байдгийг мэдэх биз.

Уйланхай ХанхүүWhere stories live. Discover now