10

818 108 5
                                    

Шинэ мэдээ хамгийн хурдацтай тархдаг газар сургууль гэдгийг мэдэх үү? Тиймдээ ч хүүхдүүд Сэүн бид хоёрын үерхэх болсон талаар галзуу юм шиг л ярих болов. Сэүн над шиг хэтэрхий энгийн охиныг сонгосон нь тэднийг галзууруулах шалтгаан болсон биз. Өмнө нь Сэүн үерхэж байгаагаа хүмүүсд мэдэгдэхийг хүсээгүй бол энэ удаад тэр бүх л дэлхийд надтай үерхэж буйгаа зарлахыг хүссэн мэт л...
Харин надад энэ үйл явдал үнэхээр итгэхэд бэрх бөгөөд байж боломгүй зүйл шиг. Яг л Харри Поттерт ирдэг алтан үсгээр бичин Хогвартс сургуульд урьсан захиа надад ирчихсэн юм шиг л тийм л гайхмаар бас догдолмоор. Хэдхэн өдрийн өмнө нь л тэр миний хэзээ ч хүрч чадахгүй солонго, харж чадахгүй агаар минь байсан шүү дээ. Гэтэл тэр надаас үерхэхийг асуусан. Сэүн, миний хайртай хөвгүүн надаас өөрийнх нь эмэгтэй болохыг хүссэн. Яг тэр мөчид нүд минь харанхуйлж зүрх минь зогсчих шиг л болж билээ. Өөрийгөө зөв сонссон, сэрүүн зүүдэлсэн үгүйгээ шалган ахин түүнээс лавлан асуухад тэр өмнө нь сонссон үгсийг ахин урсгасан нь "Миний найз охин болооч". Тэр өдрөөс хойш би хачин их аз жаргалаар бялхсан охин болж хувирав. Яг л энэ хорвоо ертөнц дээрх бүх муу зүйл арилаад замхарчихсан мэт, давс чихэрлэг , хар өнгө хамгийн гэгээлэг өнгө байж болох боломжтой ч юм шиг санагдана.
Зүгээр л Сэүн намайг үнэн худлыг ялгах чадваргүй болгож байсан юм.

"СЭҮҮҮН" гэсээр гэрийн минь гадна хэтэрхий чамин спорт машинаа налан зогсон байх түүн рүү гүйж очсоор тэвэрч авав. Тийм ээ, бид хоёр сургууль руугаа хамт явдаг болсны дээр тэр үргэлж намайг яг л ханхүү шиг хүлээж байдаг болсон.
Түүнийг маш удаан тэврээд сайхан үнэрийг нь удаан үнэртэхийг хүссэн ч тэр намайг өөрөөсөө салган хошууг минь унжуулж орхив.

Сэүн: "Хурдан явъя, хоцорлоо" гэхэд нь цагаа харвал хичээл эхлэхэд нэг цаг дутуу байсан ч толгойгоо дохин түүний машинд орж суув.

Би: "Сэүн чи ч итгэхгүйдээ!!! Яасан гээээээч???" хэмээн бараг л уламжлал болох гэж буй түүний машинд орж ирэнгүүтээ л ярьдаг өмнөх өдөрт болж өнгөрсөн явдлуудаа ярьж эхлэнэ.

Би: "Яасан гэж хэл л дээ!!" гэхэд тэр санаа алдан

Сэүн: Яасан юм?

Би: "Ээж надад өчигдөр орой юу ч болсон юм гэнэт л миний дуртай шоколадыг аваад ирдэг байхгүй юу тэгээд би их л баяртай амьтан яааааг гаднах уутыг нь улаарсан бух шиг задлаад идэх гэж байтал үйлдвэрлэсэн өдрийг нь харсан чинь" хэмээн бараг л нэг амьсгаагаар хэлчихээд цүнхээ ухан өнөөх шоколадаа гаргаж ирээд он сар дээр нь заагаад

Уйланхай ХанхүүWhere stories live. Discover now