27

1.8K 262 143
                                    

Ууртай жолоочийн сигнаалын чимээ, хүмүүсийн хөл хөдөлгөөн болон хүүхдийн инээд хөөрөөр дутсан энэ хөдөө гээч газар уйтгартай ч гэсэн миний хувьд бүх хүмүүс болон хамаг зовлон асуудлуудаасаа нуугдаж болох хоргодох газар минь билээ. Гэхдээ өнөөдөр энд ирсэн шалтгаан минь хоргодох газар хайж ирсэн биш харин ногоо нь ургаж гүйцсэн эмээ өвөөгийнхөө ургацыг хураахад туслах зорилгоор дуудагдан ирээд буй нь энэ.
Энд ирхэд бараг л ихэнх ногоогоо эмээ өвөө хоёр минь түүчихсэн байсанд үлдсэн хэдэн төмс, лууван, сонгиныг түүчихээд гэр лүү орход тэд байхгүй байв. Магадгүй өнөөх хэрэм байдаг модны дэргэд байгаа байх гэж бодон бээлий малгайгаа тайлчихаад тийш зүглэлээ. Яг тэр модны хэсэгт шинэ саравч барисан гэсэн болохоор тэд тэнд л байх ёстой тийм биз?

Хүрэх ёстой газар минь тийм ч хол биш болохоор удсан ч үгүй ирхэд яг л бодож байснаар өвөө эмээ хоёр шинэхэн саравчин дотроо юм ярилцан сууж байв.

Би: Хоёроо?

Эмээ: Өө миний охин ногоогоо хураагаад дуусчихсан уу?

Би: "Мм. Энэ саравч ямар хөөрхөн юм бэ? Гэхдээ хөдөө баригдсан болохоор амьтан ороод үүрэлчихгүй байгаа?" гэсээр саравчийг ажиглан хэлхэд

Өвөө: Эмээ чинь л саравч баръя гэж өмнө жилээс хойш үглэсээр байгаад бариулсан шд.

Эмээ: "Тэгээд чи бүтэн жил үглүүлж байж хийсэн биз дээ? Заавал тэгж үглүүлэх хэрэг байдаг ч юм уу?" гэсээр өвөө рүү муухай харан хэлэхэд нь инээгээд саравчинд орж суун өнөөх хэрэм байдаг модны зүг харвал гайхалтай нь өмнө нь очиход харагдаагүй хэрэм модны мөчир дамжин гүйж байгаа нь харагдав.

Би: "Хөөх! Хар даа хэрэм байна!" хэмээн баярласаар хэлэн очих гэж байсан ч намайг очих юм бол нуугдчихаж магадгүй гэж бодон суудлаасаа боссонгүй.

Эмээ: "Одоо дулаарч байгаа болохоор гарч ирэх нь аргагүй. Эмээ нь яваад хэрэм хооллох самар, үзэм аваад ирэе" гэсээр босон яваад өгөв.

Өвөө: "Харж байна уу? Чи хангалттай удаан хүлээж чадсан болохоор хэрэм өөрөө чамайг хар гэж байгаа юм шиг үүрнээсээ гараад ирлээ" гэхэд нь инээмсэглэсээр толгой дохин хэрэмний үйлдэл бүрийг алгасалгүй ажиглана.

Эмээг савтай самар авч ирэхтэй зэрэгцэн гэнэт л утас дуугаран чанга чимээнээс болоод хэрэм үүрэндээ орчихов. Багахан бухимдалтай утсаа гарган харвал дуулагын эзэн Сэүн байсанд шууд л ногоон товчийг даран түүний юу хэлэхийг хүлээнэ. Өөр байна шүү. Амралтын өдрөөр тэр над руу залгаад л.

Уйланхай ХанхүүWhere stories live. Discover now