05

807 118 4
                                    

Хүйтэн байна. Өнөөдөр цаг агаар өмнөх өдрүүдээсээ эрс хүйтэн байх чинь. Тэнгэр сааралтан хэрээ хаа нэгтээ гуагчих нь чих өвтгөн хармаанд байх хоёр чихэрнээс нэгийг нь аван амандаа хийгээд чихэвчээ зүүсээр цааш явлаа.

Замдаа бүхнийг мартаад зүгээр л одоодоо түрхэн зур ч гэсэн амьдрахыг хүсэв.

Зөрж өнгөрөх хүмүүсийн өмссөн хувцас, нарийн боовны дэлгүүрийн арааны шүлс асгаруулам шинэхэн талхны болон түүнтэй холилдон байх кофены хурц үнэр, явган хүний замаар хөглөрөн байх шар навчис болон бүхий л ачаагаа хаян амарч байна уу гэмээр харагдах нүцгэн моднууд...

Гэр маань сургуультай тийм ч ойрхон биш ч нэг л мэдхэд сургуулийн минь төмөр цагаан хашаа нүдэнд тусхад гүнзгий амьсгаа аваад явхаа түр азнан орох нь тодорхой ч зүгээр л хэсэг дороо зогсов.

Орхыг хүсээгүй болохоор л...
Агаар нь хүртэл хачин өөрөөр мэдрэгдэх энэ газар луу ормооргүй байх юм. Гэхдээ миний хүсэл хамаатай гэж үү? Магадгүй энд ингээд удаан зогсоод байвал манаач ах намайг хачинаар харж эхлэх биз! Ядаж ганц хүнд ч гэсэн галзуу амьтан шиг харагдахыг хүсээгүйдээ нүдээ аниад дотогш орлоо. Тэгээд дотроо тоолж эхлэв.

Нэг




Хоёр




Гурав





Дөрөв

Юу ч болсонгүй. Хэн нэгний зүрх үхүүлэм ширүүн болон худал дунд нуугдсан зальхай харцын альтай нь ч таарсангүй. Багахан санаа амран ядаж өнөөдрийг л амар тайван өнгөрөөчих юмсан хэмээн бодсоор анги руугаа зүглэвэл замд таарсан хэдхэн хүн намайг харангуутаа л дайжих мэт өөр тийшээ харах аж. Яачихсан юм бол?

Тэднийг нэг их тоолгүй анги руугаа орвол шуугиан нь коридорт хүртэл сонсогдож байсан анги кодлочихсон юм шиг л чимээгүй болчихов. Юу болоод байгааг ойлголгүй суудал руугаа явбал миний суудал алга болчихож. Ширээ болон сандал минь ангийн хаана ч байхгүй байгаа нь цухлыг минь хангалттай хүргэн хэн нэгнээс асуухаар зүглэх бүрт тэд бүгд л яг л намайг байхгүй мэт аашлаж байв.

Би: "Тоглох хэрэггүй шүү! Ширээ сандал минь хаана байна?" хэмээн бүгдэд сонсогдохоор хэлэхэд тэд дахиад л намайг тоосонгүй.

Би: "ХӨ-" үгийг минь тасалдуулан хонх жингэнэхэд багш яг л хонхтой уралдах мэт ангид орж ирэх ба ашгүй гэж хэмээн бодсоор түүн дээр очин

Би: " И Багш аа миний ширээ сандал алга. Тэд л нэг тийшээ хийсэн байж таарна" гэсээр тэдэн рүү хуруугаараа заахад багш хэсэгхэн хугацаанд намайг яг л "Хөөрхий дөө" гэж буй мэт харцаар харсан ч тэрийгээ харагдуулахгүй гэсэн мэт харцаа буруулан хоолойгоо зассаар

Уйланхай ХанхүүWhere stories live. Discover now