06

810 110 3
                                    

Шинэ долоо хоног эхэллээ. Амьдрал минь үүн шиг новшийн эсвэл хэвийн байсан ч нэг дэх өдрийг үзэн ядах үзэл минь яг л математикт дургүй шиг хэзээ ч өөрчлөгдөхгүй. Өвчтэй гэж шалтаг хэлээд хэвтмээр байгаа ч ээжид зодуулчихсан гэдгээ мэдэгдэж болохгүй. Үүнийг аз гэж бодох ёстой юу үгүй юу гэдгийг мэдэхгүй ч тэд намайг тав дахь өдөр зодсон болохоор хичээлээс чөлөө авах шаардлага байгаагүйн дээр тийм царайтай ээжид харагдаж болохгүй учраас нагац эгчийндээ очоод хоночихсон. Нагац маань надад үнэхээр сайн байдаг болохоор санаа зовох зүйл байгаагүйн дээр бие минь хоёрхон хоногийн дотор бодсоноос дажгүй болсон нь нагацын минь л ач. Мөн эгч ч бас ээжийг намайг бэртсэнийг мэдвэл сайн зүйл болохгүйг мэдэх учраас энэ удаад л чимээгүй өнгөрхөөр амласан юм.

Хэрвээ одоо дотогшоогоо орвол намайг юу угтаж байгаа бол? Дахиад л бүгд надаас зугтаж намайг байхгүй юм шиг аашлах болов уу эсвэл хэн нэгэн нь хаанаас ч юм гарч ирээд зодох болов уу?

Хармаагаа ухвал гаранд минь нийт гурван чихэр баригдах ба тэр өдөр Сэүнд чихрээ өгч чадаагүйгээ санан өөрийнхөө чихрийг задлан амандаа хийгээд яаж энэ хоёр чихрээ түүнд өгөх тухайгаа бодож эхлэнэ.

Юу л болвол болог. Би тэд нараас айж амьдрах ёстой гэж үү? Дунд хуруу!

Хоёр халаасанд байх гараа чанга гэх ч нь атгачихаад эргэлзэлгүй сургууль руугаа орвол энэ удаад бүх зүйлийг өөр байгаасай гэж хүссэн ч яг л адил тэд бүгд л надаас нүүр буруулж ярих гэж оролдох бүрт минь үл тоож байв. Хэд хэдэн багштай мэндэлсэн ч тэд ч бас бусдаас ялгараад байх зүйлгүй байв. Хачин юм. Шин Мина сурагчдын амыг хамхиулж чаддаг нь тэр юм байж. Гэхдээ яаж багш нарыг хүртэл ийм болгочихов. Түүнд тэгэх ямар ч чадал байхгүй шд ээ. Зүгээр л нэг энгийн сурагчийн үгэнд ороод амаа хамхих багш нар гэж ч баймааргүй юм.

Анги руугаа алхах замд хэн нэгнийг гарч ирээд ахиад чирээд аваад явах вий гэж болгоомжлон хянамгай явж байхад хэн нэгэн нэрийг минь зөөлөн шивнэх шиг болов. Буруу сонссон байх гэж бодоод тоолгүй өнгөрөх гэж байсан ч ахиад л өнөөх сул хоолой дуулдсанд баттай гэж бодон эргэж харвал Кан Багш буюу ангийн минь багш зогсож байв.

Би: "Багш аа" хэмээн түүнийг намайг тоон харьцсанд хэтэрхий их баярлан бараг л хашхирах шахам хэлчихсэнд тэр уруулан дээрээ хуруугаа тавин чимээгүй байхыг минь сануулах бөгөөд дагаад яв хэмээн дохивол бид чимээгүй явсаар түүний өрөөнд орж ирэв.

Уйланхай ХанхүүWhere stories live. Discover now