17

786 108 8
                                    

Би: "Өчигдөр миний авсан сүүнд хоёр соруул байсан гээд бод доо. Яг л ид шид шиг байгаа биз" гэсээр машин барьж буй түүн рүү харвал тэр толгой дохино.

Би: "Бас би өчигдөр хоол хийх гэж оролдохдоо тогойгоо шатаачихсан. Миний анхны оролдлого биш л дээ. Анхны удаагынх дээрээ бас шатааж байсан юм. Магадгүй үүний ачаар ээж надаар дахиж хоол хийлгэхгүй байх" гэсээр өөрийгөө шоолон хэлвэл тэр ахиад л чимээгүйгээр толгой дохино. Тэр ингэхэд намайг сонсож байна уу?

Би: "У Сэүн бол тэнэг новш" гэхэд л тэр над руу харцаа чиглүүлэн хөмсгөө зангидна.

Би: "Ахахахахахаха сонсож л байсан юм байна" гэсээр урагшаа харвал бид аль хэдийн сургуулийн гадна ирчихжээ.

Биднийг энэ удаа зөвхөн олон хүний сониуч харц болон манаач ах угтаж авсангүй. Сургуулийн үүдэнд жишимч үгүй нялуурах хосыг харан толгой сэгсэрсээр машинаас гархад Сэүн бууж ирэлгүй өнөөх хос руу ширтэж байв. Гайхан хосыг ахин ажвал эмэгтэй нь Шин Мина эрэгтэй нь Ким Тэхён болж таарав. Тэр үсээ тайрч өнгийг нь өөрчилжээ. Гэхдээ өмнө нь Сэүн хэзээ ч түүнийг өөр хүнтэй нүднийхээ урд ингэж нялуурч байхыг харж байгаагүй.

Санаа алдсаар машинд буцаж суун түүнийг ажиглавал тэр тэдний зүг ширтсэн хэвээр л байх бөгөөд тэднийг салсан ч түүний харц Шин Минагаас холдсонгүй.

Би: "Өнөөдөр хичээлээ таслах уу? Хоёулаа ууж болно шд ээ" гэхэд тэр над руу харах бөгөөд түүний анхаарлыг татаж чадсандаа баярлан

Би: "Тэгээд таслах уу?" гэхэд тэр үг дуугүй машинаа асаан хаашаа ч юм явж эхлэх ба нэг л мэдхэд бид түүний гэрийн гадна ирсэн байх аж.

Хэн хэн нь үг дуугаралгүй явсаар гэрт орж ирэх бөгөөд тэр хаанаас ч юм виски гаргаад ирсэнд түүнээс өнөөхийг нь булаан том нүдлээд

Би: Чи уух насанд хүрээгүй.

Сэүн: "Чи өөрөө ууя гэсэн биз дээ?" гэхэд нь нүдээ эргэлдүүлэн вискиг хогийн саванд хийгээд цүнхээ ухан хоёр гүзээлзгэнэтэй сүү гаргаж ирэв.

Би: "Энийг хэлсэн юм" гээд нэгийг нь түүн рүү шидхэд тэр хөнгөхөн инээчхээд буйдан дээр суух бөгөөд эргэлзэх зүйлгүй түүний хажууд суув.

Би: "Хар л даа. Миний яриад байсан хоёр соруултай сүү чинь. Чамд магадгүй аз авчрах байх" гэхэд тэр нэг соруулыг нь аван сүүнд зоон сорж эхлэнэ.

Би үг дуугарах гэж яарсангүй. Түүнд ямар мэдрэгдэж байгааг гадарлаж байгаа болохоор зүгээр л чимээгүй байхыг илүүд үзэв.
Үгнээс илүү их зүйлийг хэлэх, аргадаж тайтгаруулах тийм л чимээгүй орчин.

Уйланхай ХанхүүWhere stories live. Discover now