Ичиж үхэх нь...

320 21 9
                                    

1 сарын өмнө учирсан анхны хайрдаа "би чамд хайртай" гэx үгний багасгасан хувилбар "хоёулаа үерхье" гэдгийг ядаж л цэцгийн баглаатай хэлвэл биелэх магадлал нэмэгдэх байх гэж бодсоор ахаасаа мөнгө асуух зорилготой "Гадаад хэлний багш Ким Намжүүн" гэсэн өрөөний гадна зүрх алдан зогсоно.

Гэрийнх нь ганц банк бус санхүүгийн эх үүсвэр болохоор яалт ч гүй мөнгө зээлэх нь...
Хэрвээ ах нь банк байсан бол тэр аль хэдийн дампууруулчих байсан биз. Банкныхны хэлдгээр Тэхён бол найдваргүй зээлдэгч л дээ.

Дотогш орох гэсэн ч зориг нь хүрээгүй бололтой христ шүтлэгтний ёсоор залбираад ахин хаалганы бариулд хүрсэн ч найдвартай нь дээр гэж бодон "Бурхан минь, надад туслаарай ум маани бадмэ хум" гэж дотогш ороход ах нь нэг хүүд ширээнийх нь урд зогсон ямар нэг зүйл тайлбарлаж байв.

Тэхён тэднийг ярьж дуустал хүлээснээ ах дээрээ очин цүнхнээсээ нэгэн тэмдэглэлийн дэвтэр өгөөд "Ахаа би таны хий гэснийг хийчихсэн" гээд гэмгүй инээхэд мөнгө л авах гэж байгаа тэрнээс биш Ким Тэхён гэх хүн хэзээ ч ахынхаа үгэнд орохгүй өдөржин компьютер тоглож байдгийг нь мэдэх болохоор дэвтрийг нь нөгөө хүүгийн ширээн дээр тавьчихаад дотроо Ким Тэхён нойтон хамуугаас яаж зугтхаа л бодож байх хооронд утас нь дугарч гараад явчихав.

Өрөөнд нөгөө хүү Тэхён 2 л үлдэж бараг л нүүрнээсээ том нүдний шил шонтгор хамар дээрээ зүүн энгийн Солонгос стиллээр хувцасласан хүү Тэхёныг дээрээс нь доошоо харж байснаа

"Хөөе хүүхдээ чи энд сурдаг юм уу??" гэж найрсаг асуухад
"Үгүй ээ үгүй"
"Тэгвэл энд сурах гэж байгаа юм уу тийм бол чи миний оронд суугаад надад төлбөрөө өгчих" гэхэд угаас хөөрхөн хүн харчихвал ичээд байдаг Ким Тэхён

"Үгүй гээд байхад даа, би ахтайгаа л уулзах гэж ирсэн тэглээч гадаад хэл надад ямар ч хэрэггүй" гээд гарах гэтэл өнөөх хүү урд нь ирж зогсоод

" Чи сурчих л даа, надад мөнгө хэрэгтэй байнаа" гэсээр өөдөөс нь ширтээд эхлэхэд Тэхён улайж ирээд тэгсэн ч гадаад явах хүсэл огтоос байхгүй учраас

" Үгүй ээ би явлаа" гэж хэлээд ичсэндээ доош харж байсан тэр чигтээ гай болоод хана мөргөөд нөгөө хүүгийн хичээл номыг ширээтэй нь цуг татаад уначихав.

" Зүгээр үү" гэсээр нүдний шилтэй хүү дээрээс нь тонгойн асуухад Тэхён өвдөж байна гэхээсээ илүү эвгүй байдалд орсондоо ичэн ухасхийн босоод гарах гэтэл нөгөө хүү чинь ахиад л дуудав. Өмнөөс нь суучих гэж гуйх байхдаа гээд гараад явчмаар байгаа ч эргэж харлаа.

" Чи энэ дэвтрээ мартлаа"  Тэхён ч хурдхан гарахын хүслэн болон дэвтрээ шүүрч аваад эргэж хартал ахиад л нөгөө гай болсон ханаа мөргөөд уначихлаа.

Тэхёны хамаг биеийн хөлс цуваад ирэв. Араас нь нөгөө хүү гайхан ширтсээр л байсан юм. Тэр энэ харцыг нүдээрээ хараагүй ч бүхий л биеэрээ мэдэрсээр хамаг хурдаараа л гараад гүйхэд гайхсандаа жижигхэн ч гэлээ нүдээ томруулсаар үлдсэн хүү

"Хөөрхий минь мэдрэл муутай юм байх даа" гэж өөрөө өөртөө хэлсээр газар унасан юмаа аваад гэрээ зүглэв.

[анх удаа бичиж байгаа ч гэсэн надад бол таалагдаж байгаа😆эхний vote авчихвал дараагийн хэсгээ оруулна хихи, зүгээр л энгийн хөнгөн бичвэр учраас хайрлаж өгөөрэй🍓🍑]

Merry Christmas 🎅🎄

•2 дах анхны хайр•||Vmin|| (Сompleted)Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ