[Ихэнх үйл явдал Жиминий гэрт өрнөж байгаа учраас ийм гээд харуулвал төсөөлж уншихад дээр байх гэж бодоод...]
Гэрийн гадаа ирэхэд Тэхён хүргэж өгсөнд талархсанаа илэрхийлэн түрүүлээд буув. Хоёр найз нь Жиминийг дуудан цонхоо онгойлгоод зөөлнөөр
"Амжилт амжилт, битгий тэнэгтээд уурлаад байгаарай"
"За даа энэ удаад яг уурлахгүй ээ" гээд орсон найзынхаа араас тэд санаа зовсон харцаар хараад "Жижигхэн биед баймааргүй их ааш шүү"
"Наадах чинь сул тал нь, жижигхэн биед баймааргүй хөгжилдөж чаддаг нь давуу тал, дажгүй байгаа биз дээ?"
Тэд гэртээ ороход Тэхён Жибиний өрөөнд ороод хувцсыг нь солив. Анх тэвэрч ч чаддаггүй байсан хүн одоо ээж шиг нь л болчихсон үглэж байлаа.
"Хүүхдэд яах гэж ийм тухгүй хувцас өмсгөж байгаа юм, халуун байхад нимгэн хувцаслахгүй. Чамайг ингэсэн бол шатаж үхдэг юм байгаа биз дээ?"
"Чамд л хөөрхөн харагдуулна гээд тэр хоёр өмсгөөд байсан шд"
"Дахиад тэгээд үзэг л дээ. Өөрсдийг нь шатааж алнаа"
"Над шиг ярьдаг болчихжээ, ер нь анх уулзсан үе шигээ байсан нь дээр юм байнаа" Тэхён муухай хараад
"Чамд уурласан уур гараагүй л байгаа шүү" гэхэд нь Жиминий инээд эгдүү нь зэрэгцэн хажууд нь очиж суун
"Юу хийвэл уучлах юм, миний хөөрхөн хайр нь тэгж их гомдсон юм уу? Тэгээд одоо яанаа?" гэж эгдүүтэй хоолойгоор хэлэхэд
"Х-хайр нь аа?" Тэхёны гайхсан харцыг харсан Жимин
"Хайр нь биш юм уу? Жиминий хайр биш юм уу?"
"М-мөн л юм шиг байна" гэж ичингүйрэн хэлсэнд Жимин тэсэлгүй инээгээд
"Эгдүүтэй юм бэ Ким Тэхён" гээд үнсэхээр ойртоход нь хойшилчихов. Өөрөө ч яагаад тэгснээ ойлгож амжаагүй байтал Жиминий инээд алга болон
DU LIEST GERADE
•2 дах анхны хайр•||Vmin|| (Сompleted)
Kurzgeschichten"Чи над дээр анхны хайртай минь ирсэн" "Юу?" "Тэр охинд үнэхээр сайн байсан юм." "Тэгээд?" "Би чамд хайртай" "Үхмээр байгаа юм байхдаа. Ахиад ийм юмаар тогловол..." Start:22.12.25 End:23.05.04 Дүрүүд:Тэхён, Жимин, Жонгүг, Инү(astro) [100% зохиомол F...