Жиминий төрсөн өдрөөс хойшоо дахин 2 сар өнгөрсөн байх ба Тэхён Юнги хоёр ажлын өрөөнд чухал зүйл ярьж байлаа.
"Үгүй ээ ахаа одоо удахгүй зул сар болох гээд байхад би хэзээ асуух юм бэ?"
"Тэгээд төрсөн өдрөөр нь мартдаг чиний л буруу шдэ, одоо яг 25ны орой асуучих. Шинэ он болж байхад гэвэл илүү романтик шүү дээ"
Тэхён Жиминий төрсөн өдрөөр бөгж аваад маш гоёор гэрлэх санал тавих гэж байсан л даа. Мэдээж бүтэлгүйтсэн.
Дараа тавих гэсэн ч ямар ч боломж олдоогүй Жимин бүүр бэлэг нэхээд хэдэн өдөр болоход ч бөгжөө өгөөгүй. Суралцангаа ажиллаж байсан учраас цалин ч бага бүх мөнгөөрөө бөгж авчихсан учраас Юнгигээс мөнгө зээлээд 'сүрчигний цуглуулга' авч өгсөн.
Тэрээр энэ онд л багтаж гэрлэх санал тавина гэсээр өөрийнхөө төрсөн өдрийг хүргэх нь.
"М-маргааш уу?"
"Маргааш 25 юм уу? Өө ямар хурдан байнаа, би маргааш зураг авалттай учраас очиж-"
"Би угаасаа та нарын өмнө гэрлэе гэж асууж ч чадахгүй ээ. Битгий ир"
"З-заа"
Анх сандран байж уулзсан хүндээ хэдхэн сарын дараа ингээд хийх зүйлийг нь хэлээд байж байдаг. Үгүй ээ мөн амьдрал хүнийг өөрчлөх юм даа.
Ажлаасаа тараад Жимин рүү залгахад утсаа авахгүй байв. Тэхён ч нэг их зүйл бодолгүй гэр рүүгээ алхана. Очиход нь нөхөр хүүхэд хоёр нь хүлээж байгаа гэхээр л сэтгэл нь хөдлөөд өөрийн мэдэлгүй хурдаа нэмж байлаа.
"Жиминаа, би ирсэн шүү" хариу ирсэнгүй. Яагаад гэдгийг нь мэдэж байсан учраас зөөлөн алхсаар угаалгын өрөө оров.
Дөнгөж гарч ирэхэд нь Жимин ч бас Жибиний өрөөний хаалгыг зөөлөн хаасаар гарч ирж байлаа. Тэхёныг хараад юун зөөлөн хамаг хурдаараа гүйж ирээд үнсээд авав.
Урт үргэлжилсэн үнсэлтийнхээ дараа хамаг биеэрээ нуран тэврүүлээд "Би Жибиний аашийг олохгүй нь ээ. Яагаад хүүхэд том болох тусмаа муухай ааштай болдог байнаа"
"Чамайг ч бүүр гадна доторгүй дуурайжээ"
"Юу гэнээ? Чи яасан муухай юм"
Жимин сүүлийн хэдэн 7 хоног гэртээ байгаад бүүр хүүхэдтэйгээ нийлж Тэхёнд эрхлээд байгаа. "Дахиад кинонд тоглохгүй, жүжигчин чинь надад зориулагдаагүй мэргэжил байна" гэж эхний киногаа дуусгаж ирээд л Тэхён руу нураад унасан.
KAMU SEDANG MEMBACA
•2 дах анхны хайр•||Vmin|| (Сompleted)
Cerita Pendek"Чи над дээр анхны хайртай минь ирсэн" "Юу?" "Тэр охинд үнэхээр сайн байсан юм." "Тэгээд?" "Би чамд хайртай" "Үхмээр байгаа юм байхдаа. Ахиад ийм юмаар тогловол..." Start:22.12.25 End:23.05.04 Дүрүүд:Тэхён, Жимин, Жонгүг, Инү(astro) [100% зохиомол F...