Tэхён Инү хоёрыг аваад явсан Жонгүг санаа алдсаар харан сууна. Тэд согтчихоод тэврэлдэн Жиминд гомдсон шалтгаанаа ярьсаар байсан юм.
"Тэгээд Жонгүг бид хоёрыг хэлээгүй болзлоо гээд толгой эргэтэл загнаад 7 хоног гэрээ цэвэрлүүлсэн юм чинь, би бүүр нойл угаасан байхгүй юу"
"Намайг өөрт нь хайртай болсон гээд бас шийтгэж байгаа байхгүй юу, муу худалч Жимин надад хэлбэл би Инби ч гэнэ үү тэрийг нь бариад идэх үү"
Нэг сэдвээ давтаад л яриад байсанд нь бүүр залхаад явъя гэсэн ч хоёул "Жиминийд очихгүй" гээд хэвтээд өгөв.
Гэр рүүгээ явъя гэхэд "Гэртээ очвол алуулна" гэж хэлснийг нь бодохоор согтоогүй ч юм шиг. Тэгсэн хэрнээ ярьж байгааг нь сонсохоор согтуу ч юм шиг.
Ийм үед өөрөө ч гэртээ орж болохгүй учраас аргагүйн эрхэнд дагуулаад зочид буудал орсон юм. Инү унтаад өгсөн бол Тэхён улайсан нүүрээ гараараа дараад суугаад л байв.
"Тэхёнаа унтаач дээ. Бурхан минь ямар азаар Инү агсам тавьдаггүй юм"
"Үгүй ээ, би Жиминтэй уулзмаар байна"
"Тэгээд би залгаад өгье гэж хэлсэн шдэ"
"Залгах юм бол Жиминд хэлнэ шүү"
Жонгүг аргаа баран сууж байсан газар нь орхиод Инүгийн хажуугаар орон унтлаа.
Тэхён ам нь хатан ус хайхаар босох гэсэн ч суугаагаараа унтсанаас болоод нуруу нь чилжээ. Мөлхсөөр ус уун, угаалгын өрөө ороод гарч ирэхэд Жонгүг Инү хоёр хөлөө ороогоод нэгнийхээ цамцан дотуур гараа хийчихсэн унтаж байв.
Хэсэг өөр зүйл болоогүйг шалган хараад тэднийг сэрээхээр хажууд нь очиход
"Өчигдөр хүзүү нь зүгээр байсан биз дээ, өдөр эрүүл уулзахад яалт ч үгүй зүгээр байсан даа. Ямар нэг зүйл болчхоод хувцсаа буцаагаад өмсөнө гэж байдаг юм болов уу?" гээд сэрээх гэснээ болин зөөлөн алхсаар гарав.
°°°
Хоёр хоног Тэхён Жимин рүү залгаагүй, буруутгахыг хүсээгүй ч өөрийн эрхгүй бодолдоо дарагдаад гомдчихоод байсан юм л даа...
Жиминийг залгахад аваагүй учраас зурвас ирсэн байлаа.
"Хайраа, маргааш 12 гээд хүрээд ирэх үү? Өглөө ээж аав ирэх учраас чамайг бас зүгээр байлгахгүй шалгаах байх гэж бодлоо"
"Худлаа, өглөө тэр Инби нь л ирэх байлгүй хмм"
Маргааш яг 12 цагт Жиминий гэрийн гадаа орох эсэхдээ эргэлзэн зогсоно.
ESTÁS LEYENDO
•2 дах анхны хайр•||Vmin|| (Сompleted)
Historia Corta"Чи над дээр анхны хайртай минь ирсэн" "Юу?" "Тэр охинд үнэхээр сайн байсан юм." "Тэгээд?" "Би чамд хайртай" "Үхмээр байгаа юм байхдаа. Ахиад ийм юмаар тогловол..." Start:22.12.25 End:23.05.04 Дүрүүд:Тэхён, Жимин, Жонгүг, Инү(astro) [100% зохиомол F...