Шөнийн клуб ороход өнгө өнгийн гэрэл гялалзаж, хурдан хэмнэлтэй ая чангаар явж байлаа. Жимин ийм газар олон ирж байсан шинжтэй гэртээ орж байгаа юм шиг чөлөөтэй алхсаар дотогш ороод аятайхан ширээ хайн клубыг тойруулж харав.
"Нөгөө охин чинь хаана байна?"
"Тэр булангийн ширээнд сууж байгаа улаан богино даашинзтай юм шиг байнаа"
"Юм шиг байнаа гэдэг чинь юу гэж байгаа юм? Таньдаггүй юм уу?"
"Танина л даа, гэхдээ танигдахааргүй өөр харагдаж байна"
"Чамд эгч хүн таалагддаг юм уу?"
"Юу гэнээ?"
"Тэр чамаас лав багадаа 5 эгч байхаа бас тэр хажууд нь сууж байгаа нь?" гэхэд нь түүн лүү дахин харвал 30 орчим насны залуу сугадан сууж байв.
"Магадгүй ах нь байхаа, тэр бас надтай чацуу" Тэхёныг яахаа мэдэхгүй зогсож байхад Жимин гараас нь татаад нэг ширээн дээр очиж суув.
"Чи энд илүүдчихсэн юм шиг харагдахгүй байна уу?" гэхэд Тэхён тэдний зүг хараад бүх талаараа өөрийгөө илүү байгааг мэдрэв. Клубээс гарахаар босоход Жимин буцаан суулгаад
"Хайчих гэж байгаа юм?"
"Явъя"
"Найз охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэхгүй гэж үү?"
"Чиний хэлснээр би энд илүү бололтой. Зүгээр л андуурч байж, одоо харин хурдан гэртээ харимаар байна" гэж хэлээд босоход Жимин дахин татаж суулгаад "Нэгэнт орж ирснийх ганц ганц шар айраг ууцгаая л даа" гээд 2 шар айраг захиалав.
"Би огт уухгүй шүү" гэж хэлээд Жинжүгийн ширээ рүү харахад нөгөө залуутайгаа үнсэлцэж байв.
°°°
Хоёр шил шар айраг уусан Тэхён шалтгаангүй инээмсэглэн "Би анх удаа ийм газар орж ирж байна" гэхэд бараг согтох дөхөж байсан Жимин "Үгүй байлгүй дээ" гэж гайхлаа.
"Үнээн, анх удаа орж ирсэн нь ийм сайхан газар байна"
"Энэнээс ч гоё газар зөндөө байгаа"
"Чи олон клуб орж үзсэн юм уу?"
"Тэгэлгүй яадаг юм, чамайг бодвол амьдрал үзсэн хүн шүү"
"Хүмүүс яагаад уугаад байдгийг одоо л ойлгож байна, яг нисэх гэж байгаа юм шиг үнэхээр сайхан байнаа" гээд инээгээд эхлэв.
"Тэрэнд үнэхээр хайртай юм уу?"
"Хайртай болж амжаагүй хаягдчих шиг боллоо"
"Хэдэн охинтой үерхэж байсан юм?"
"Миний хүссэнээр болох байсан бол тэр анхных нь"
"Үгүй байлгүй дээ, өдий хүртэл хүнтэй үерхэхгүй юу хийж явсан юм" гэхэд нь Тэхён юу ч хэлэлгүй
"Гарцгаах уу? Дотор эвгүй болчихлоо" Жимин бараг л тасарчихсан байв. Гадаа цэвэр агаарт гарсан Тэхёны шар айраг бараг л гарчихлаа. Хажууд нь Жимин газар суугаад "Намайг үрээрэй, би алхаж чадахгүй юм байна шүү" гээд инээгээд байв.
"Туранхай юм байж яасан хүнд юм бэ чи"
"Тэхёнаа үнэхээр охинтой үерхэж үзээгүй гэж үү?" Тэхён уртаар санаа алдаад хариу хэлсэнгүй. "Тэгвэл би чамтай үерхчих үү?"
Жимин энийг согтуу юм уу нойрон дундаа хэлж байгаа юм шиг зөөлөн хэлэхэд Тэхён тоглож байгаа биз гэж бодоод тоосонгүй.
"Гэхдээ битгий их баярлаарай. Хэн нэгний анхных байна гэдэг сайхан учраас тэгж хэлсэн шүү за юу?"
"За" Тэхён инээмсэглэн алхсаар Жимин нүдээ нээн чихэнд нь
"Хоёулаа буудал орох уу?" гэж шивнэхэд Тэхён цочирдсондоо хөл нь гуйван хажуу тийш уначихав. Жимин чангаар инээж
"Тэнэг гэдэг нь тоглож байнаа. Хурдан харих хэрэгтэй босоорой" гэхэд нь Тэхён бас инээж "Тийм байлгүй дээ" гэлээ.
[Согтохоороо ер нь л буудал орчих гээд байдаг бололтой энэ Жимин?😾
Гарах дуртай дээрээ хүүхэдрүүгээ бас яарах нь хөөрхөн юм даа😆]
[Одоо удахгүй тэгээд манай 2 жжан2]
YOU ARE READING
•2 дах анхны хайр•||Vmin|| (Сompleted)
Short Story"Чи над дээр анхны хайртай минь ирсэн" "Юу?" "Тэр охинд үнэхээр сайн байсан юм." "Тэгээд?" "Би чамд хайртай" "Үхмээр байгаа юм байхдаа. Ахиад ийм юмаар тогловол..." Start:22.12.25 End:23.05.04 Дүрүүд:Тэхён, Жимин, Жонгүг, Инү(astro) [100% зохиомол F...