Дараагийн даваа гарагийн хичээлийн дараа Жимин сургуулийнх нь үүдэнд хүлээгээд сууж байв. Түүнийг хараад өөрийн эрхгүй баярласан Тэхён гүйж очив. Тэр хоёр сургуулиас гаран зам даган алхлаа.
"Нөгөө охинтойгоо уулзсан уу?"
"Үгүй ээ ааа нээрээ тиймээ, тэр манайд ирсэн. Хэтэвчийг минь олоод иргэний үнэмлэх харж ирсэн гэсэн. Тэр өдөр клубт унагасан байсан бололтой"
"Одоо яах гэж байна"
"Ярихыг ч хүсэхгүй байнаа. Хорвоод тийм хуурамч хүмүүс байдагт итгэж ч чадахгүй нь"
"Өөртөө л таалагдаж байвал бусдад үзэн ядагдсан ч яадаг юм" тэрхэн хооронд Тэхён үнэхээр Жиминийг өөрийн гэсэн үзэл бодол нь хүчтэй хүн гэдгийг ойлгосон юм.
Тэр өдрөөс хойш Жиминтэй 7 хоног өдөр болгон уулзсан ч 7 сар шиг урт санагдсан юм. Жиминийг харахаар л Жинжүгээс авч байсан мэдрэмж нь хэд дахин ихсээд байсан болохоор Тэхён алхаж байхдаа
"Чи над дээр анхны хайртай минь ирсэн"
"Юу?"
"Тэр охинд үнэхээр сайн байсан юм."
"Тэгээд?"
"Би чамд хайртай"
"Үхмээр байгаа юм байхдаа. Ахиад ийм юмаар тогловол..." Тэхён хэлсэн үгэндээ бага зэрэг ичсэн ч "хэлж байгаа минь үнэн" гэсэн шиг өөдөөс нь харж зогсоод нүд рүү нь ширтэн
"Би чамд хайртай" гэж хэлээд тэврэв.
"Чи үнэхээр-" Жимин хэлэх үггүй болон зогсоход "Жиминаа миний хөл дээр гишгээд байна" гэж Тэхён хэлээд инээв.
"Чи сая үнэхээр кино шиг үйлдэл хийлээ"
"Чиний шулуун зан надад халдчихсан бололтой"
"Чи над шиг найз залуутай болно гэдэгтээ итгэлтэй байна уу?"
"Үнэхээр итгэлгүй байна"
°°°
Тэд үерхэж эхлээд хэдэн 7 хоног болсон ба энэ нь Тэхёнд үнэхээр сонирхолтой санагдаж байв. Жимин үргэлж шинэ сонин зүйл хийе гэж байдаг бас Тэхёнтай хийх зүйлсийн жагсаалт хүртэл байгаа гэж хэлсэн юм.
Гэхдээ тэрийгээ Тэхёнд харуулаагүй нууц гэж хэлсэн. Тэхён одоо болтол Жиминий гэр хаана байдгийг ч мэдэхгүй. Ахаас өөр гэр бүл байгаа үгүйгээ ч Жимин юу ч яриагүй юм.
"Тэхёнаа чи надад хайртай юм чинь хоёулаа хамт байх уу?" гэж нэг өдөр Жиминийг хэлэхэд Тэхён гайхсандаа хариу ч хэлэлгүй гэрлэлт бодож гэрийнхэндээ Жиминийг дагуулж очоод гэрлэнэ гэвэл юу гэх бол гэж төсөөлөхөд толгойд нь дайн орж ирэв.
Жимин царайнаас нь л юу бодож байгааг нь бодон шоолж инээгээд "Би танай сургууль руу шилжчихье" гэв.
"Я-яаж? Төгсөх ангийн сурагчийг шилжүүлнэ гэдэг юу л бол?"
"Тэрэн шиг амархан юм хаана байнаа?" Ингээд л дараа 7 хоногт Жимин ангид нь өөрийгөө танилцуулаад зогсож байсан юм. Тэхён гайхсандаа амаа ангайж байхад Жимин аль хэдийн хажууд нь ирээд суучихсан байв.
"Чи яаж чадав аа?"
"Тэр нууц" гээд гэмгүй инээв.
°°°
Жимин шинэ сургуульд шилжиж ирээд хэд хонов. Энэ хооронд Тэхён аль хэдийн авга ах болчихсон гэрт нь шинэ гишүүн нэмэгдсэн гээд гэр рүүгээ яардаг болжээ. Гэнэт сургууль дээр Жимин болон сургуулийн алдартай охин хоёрын цуу яриа гарчихсан байв. Жимин "үерхье" гэж гуйсан гэсэн хов жив хүртэл явжээ.
Жимин өмнө нь өөрийн сонирхдог төрлийн охиноо хэлж байсан нь тэр охинтой адилхан байсныг Тэхён сая анзааран "Үгүй байлгүй дээ" гэж бодсоор Жиминийг хайн явахад тэр охинтой цуг юм яриад сууж байв.
Хичээлийн цагаар цаас солилцон, завсарлагаанаар цайны газар луу хамт явж, чихэвчээ хүртэл хувааж зүүж байв.
Тэхён энэ бүхнийг тэр нь дор нь яагаад анзаарсангүй вэ? гэж гайхан Жиминийг ч хуурамч юм гэж бодоод амжив.Тарсны дараа Жиминийг дагуулан сургуулиас холдоод
"Чи яагаад Рахитай нийлдэг болчихсон юм?"
"Рахи чинь хөөрхөн л охин шдэ, халуухан биш гэж үү"
"Үнэхээр үү?"
"Юу? Хардаад байгаа юм уу?"
" Үгүй ээ, чамайг хардах шалтгаан алга. Чи чөлөөтэй хүн хүссэн хүнтэйгээ үерхэж болно шүү дээ" гэж хэлээд цааш явчихав.
"Чи үнэхээр ингэж хэлж байгаа юм уу?" гэж гомдолтойгоор асуусаар үлдсэн Жиминд хариу ирсэнгүй. Тэхёнд юу ч хамаагүй мэт санагдан зүрх нь хоосролыг мэдэрчээ.
[Тэгээд пөнгөж үерхээд л салчихгүй байлгүй дээ?]
[Үри Тата гомдсон🥺😆]
[Ер нь хурдан дуусганаа л гээд байгаа✌💚]
ESTÁS LEYENDO
•2 дах анхны хайр•||Vmin|| (Сompleted)
Historia Corta"Чи над дээр анхны хайртай минь ирсэн" "Юу?" "Тэр охинд үнэхээр сайн байсан юм." "Тэгээд?" "Би чамд хайртай" "Үхмээр байгаа юм байхдаа. Ахиад ийм юмаар тогловол..." Start:22.12.25 End:23.05.04 Дүрүүд:Тэхён, Жимин, Жонгүг, Инү(astro) [100% зохиомол F...