▪︎Last Part▪︎

96 12 4
                                    

Жаргалтай, адал явдалтай болоод өнгөрсөн хуримын маргааш өглөө Тэхён орондоо ганцаараа сэрлээ

Hoppla! Dieses Bild entspricht nicht unseren inhaltlichen Richtlinien. Um mit dem Veröffentlichen fortfahren zu können, entferne es bitte oder lade ein anderes Bild hoch.

Жаргалтай, адал явдалтай болоод өнгөрсөн хуримын маргааш өглөө Тэхён орондоо ганцаараа сэрлээ. Шинэхэн нөхөр нь хуваарьт ажлын дагуу өглөө эрт явжээ.

Түүний хувьд гунигтай байх ч Жиминий ажлыг үнэхээр хүндэлдэг учраас нэг санаа алдан өөрийгөө тайвшруулаад босов. Гал тогооноос ус хайн байж болох бүх газрыг үзсэн ч юу ч олоогүй дээр толгой нь өвдөн зочны өрөө зүглэв.

Буйдан дээр Инү даарсан байдалтай биеэ ороон унтах ба Тэхён өчигдөр хамгийн сүүлд Жиминд хамаг хайраа зарлан буйдан дээр хэвтсэнээ л санаж байлаа.

"Тэр өдрөөс хойш ингэж их уухгүй гэж амласан юмсан. Дахиад хэрэг таривал ч би..." хэмээн үглэсээр Жонгүгийг хайн өрөө хэсэн явахдаа унтлагын өрөөнд Инбитэй тэврэлдэн унтаж буй түүнийг харав.

Одоо ч архиа гараагүй байгаа юм болов уу? гээд Инүг сэрээгээд буцаж орон "За Инү чи надаас бага уусан байх. Сайн хар даа, Инби Жонгүг хоёр мөн байна уу?" гэхэд Инү ч мөн нүдэндээ үл итгэн

"Миний архи гараагүй юм шиг байнаа" Хоёул шоконд орсон мөн яахаа үл мэдэн утсаа аваад арай эрүүл байсан нь гээд Жимин рүү залгав.

"Ж-Жимин аа завтай байна уу?"

"Өглөөний зураг авалт дуусчихсан одоо очлоо"

"А-аан за"

Тэхён одоо ч тэднийг харсаар зогсох ба Инү буцаж ирээд "Жимин одоо ирнэ гэж байна. Өнөөдөртөө болсон бололтой" гээд толгой дохисон хариу авав.

[~]

Жимин ирээд тэднийг хайн явсаар Жонгүгийн өрөө рүү ороход Тэхён Инү хоёр нухацтай нь аргагүй ор руу ширтэн зогсоно.

"Та хоёр чинь юу хийж байгаа юм?"

Жиминийг харсан тэд хажууд нь очоод "Чи энэ хоёрыг хар даа. Юу болж байгааг харж байна уу?" гэхэд түүнээс ямар ч гайхсан хариу үйлдэл ирсэнгүй.

•2 дах анхны хайр•||Vmin|| (Сompleted)Wo Geschichten leben. Entdecke jetzt