мөнгө л хэрэгтэй

127 17 4
                                    

Ичсэндээ болоод үхэх шахсан Тэхён гэртээ ирээд өрөөндөө орон шууд л ор луугаа үсрэв. Орон дээрээ нүдээ дарж  хэсэг хэвтээд  “Мөнгө олох ч өнгөрлөө дөө. Бүх бүтэлгүйтэл тэр хүүгээс л болж байгаа юм. Чамтай таарсан өдрийг сатан бүтээсэн байхаа”

Тэхёны анхны хайр 1 сарын өмнө ирсэн юм. Хичээлээ тараад явж байхад нь үүргэвч үүрсэн 2 охин түүн дээр ирэн “Ертөнцийн эзэн, Христ, Сүм” гэх мэт зүйл ярьсан. Гэвч Тэхён юу ч ойлгоогүй.

Учир нь тэдний нэг нь үнэхээр хөөрхөн байсан болохоор хацар нь улайгаад хөлс нь гараад ярьсан зүйлийг нь сонсоо ч үгүй. Өөрийгөө Жинжү гэж танилцуулсныг л санаж байсан юм.

Нэг л мэдэхэд тэднийг дагаад сүм явж байлаа. Сүмийн том цонхоор туссан нарны гэрэл түүн лүү тусахад яг л сахиусан тэнгэр шиг харагдан, Тэхён луу инээмсэглэх үед зүрхэнд нь хайрын сум зоогдсон юм. Видео тоглоомноос тоглохоос илүү сайхан мэдрэмж байдгийг тэгэхэд л анх мэдэрчээ...

Анхны хайрын бодлоосоо салан орноосоо босвол ээж нь түүнийг хаях хэрэггүй зүйлсээ ялгаж бэлд хэмээв.

                                        °°°

Пак Жимин харин гэртээ ирэхэд өөдөөс нь залуу бүсгүй угтана. Жимин түүнээс сүүлийн 5 хоног асууж байгаа асуултаа л асууна.

"Хүүхэд зүгээр үү"

"Тиймээ унтаж байгаа, нэрийг нь энэ сардаа багтаагаад өгөх ёстой гэсэн шүү. Ээж чинь ирээд явсан"

"Ойлголоо, хичээлээ хийх хэрэгтэй байна."

Тэрний хувьд Тэхёнтай адил төгсөх ангийн сурагч 1 ахтай айлын бага хүү. Аав нь хувьдаа компанитай учир дутах юмгүй өссөн ч өнгөрсөн зун хаана гэдгээ мэдэхгүй үдэшлэгт явж тасартлаа ууснаас болж хэдхэн хоногийн өмнө хүүхэдтэй болчихсон.

Хүүхдийн ээж хүүхэдтэй уулзаж байх ч өсгөж чадахгүй гэсэн юм.

Ингээд л ааваасаа хэзээ ч авч байгаагүй шийтгэлээр сургуулиа төгстөл халаасны мөнгөгүй үлдсэн. Арай ч ач хүүгээ хаячихгүй тул тэр 2г хажуудаа авч асрагч хөлсөлсөн байгаа нь энэ. Мөнгө хаа нэг газраас олохгүй л бол амьдрал нь сүйрэх гээд байгаа Жимин англи хэлний багшаасаа төлбөрөө буцааж авхыг хүссэн ч бүтээгүй.

Хүүгээ харсан өдрөөс түүний тухай тэмдэглэл хөтлөж байсан тул өнөөдрийн тэмдэглэлээ бичихээр дэвтрээ гаргаж иртэл эхний хуудсан дээр нь хэдэн өгүүлбэр л бичээд орхисон дэвтэр гараад ирэв. Жимин гайхан цүнхнээсээ ахин хайсан ч гарч ирсэнгүй.

Тэхёны дэвтэр Жиминийхтэй адилхан байсныг санан "солигдчихжээ" гэж бодсоор шүүгээнээс цаас гарган "Өнөөдөр аав нь чамайг хараад 7 хонож байна. Чи яг хөвөн чихэр шиг хэвээрээ, аав нь хүүдээ нэр өгөх ёстой. Миний өгсөн нэр таалагдахгүй байсан ч сольж болохгүй шүү...хайртай шүү" гэж бичээд буцаан хийв.


[Би их худалч хүн шиг санагдаж магадгүй л дээ. Гэхдээ миний wattpad болохгүй байсан учраас шинэ хэсгээ өгч чадсангүй бас алга болгосон хэсгээ ахиад бичих гээд...шалтаг шиг байгаа ч шалтгаан шүү😆уучлал хүсье🥺]
[Уучлал гуйгаад 2 хэсэг өгье jjang💙]

•2 дах анхны хайр•||Vmin|| (Сompleted)Where stories live. Discover now